Хятад улс зээлийн хүүгээ буурууллаа
2022, 8 сарын 16. 17:260

Дэлхий дахинд төв банкууд бодлогыг хүүгээ өсгөж байхад Хятад эсрэгээрээ энэ онд хоёр дахь удаагаа бууруулж байна. Энэ нь зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, цар тахалд нэрвэгдсэн дотоод эдийн засгаа дэмжих зорилготой юм.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл ихээхэн хямарч, ковидын нөлөөгөөр эдийн засаг нь эрс удааширсан тухай долоодугаар сарын тайлан мэдээлэлд тусгасан байна. Тиймээс тус улсын Төв банк өчигдөр үндсэн хүүгээ 2.1-ээс 2 хувь болгон бууруулах гэнэтийн шийдвэр гаргалаа. Мөн нэг жилийн хугацаатай зээлийн хүүгээ 10 нэгжээр бууруулан 2.85 хувиас 2.75 хувьд хүргэн багасгаад байна. Энэхүү нэг жилийн хугацаатай хүү нь Хятадын арилжааны банкуудын зээлийн хүүгийн хэмжээг тогтоох суурь үзүүлэлт болдог юм.

Төв банк уг шийдвэрээ “банкны систем дэх хөрвөх чадварыг хангалттай сайн түвшинд барих зорилготой” гэж тайлбарлалаа. Энэхүү арга хэмжээ нь дотоодын эдийн засгийг дэмжих сайн нөлөөтэй боловч Хятадын өрийн хэмжээ болоод инфляцыг өсгөх магадлал өндөр юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47