Путин: Орост үйлдвэрлэсэн зэвсэг, техникийн ихэнхийг байлдааны талбарт бодитоор ашигласан
2022, 8 сарын 17. 0:1910

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Орос улс холбоотнууддаа бага оврын зэвсгээс эхлээд хуягт машин, их буу, сөнөөгч онгоц, нисгэгчгүй онгоц гээд хамгийн орчин үеийн зэвсгээр хангахад бэлэн байна” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Путин орон нутгийн цагаар 15-ны өдөр Москва хотноо зохион байгуулагдсан батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн болох "Арми-2022" форумын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, "Цэргийн мэргэжилтнүүд Орост үйлдвэрлэсэн зэвсгийг найдвартай, чанартай, үр ашиг сайтай хэмээн ихэд өндрөөр үнэлдэг” хэмээн онцлоод дээрх мэдэгдлийг хийсэн болохыг Ройтерс агентлаг цохон тэмдэглэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Эдгээр зэвсэг техникийн ихэнхийг дор хаяж нэг удаа байлдааны талбарт бодитоор ашигласан” хэмээн өөрийн орны үйлдвэрлэдэг зэвсэг техникийг сурталчилсан байна.

Байлдааны талбарт хэрхэн, хэзээ ашигласан талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч одоогоор Украинд үргэлжилж буй түрэмгийлэлд тус улс зэвсэг техникээ бүрэн дайчлан, туршиж буй гэх ойлголтыг бүрнээ өгч буй юм.

"ОХУ нь Латин Америк, Ази, Африкийн орнуудтай өнө эртнээс нааш бат бөх, найрсаг, жинхэнэ итгэлцсэн харилцааг эрхэмлэсээр ирсэн билээ. Бид өөр өөр тивд олон холбоотон, түншүүдтэй байгаадаа талархаж байна” хэмээн Путин дурдав.

Украинд халдан түрэмгийлсэн “цэргийн тусгай ажиллагаа” явуулж буйнхаа талаар “Манай арми Донбассын дайчдын хамт Оросын төлөө, Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын ард түмний амгалан тайван амьдралын төлөө тулалдаж байна. Донбассыг чөлөөлөх үйл явц алхам алхмаар урагшилсаар байна” гэж тэрээр үргэлжлүүлжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
4
1
7
1
0
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 10 сэтгэгдэл
103.212.118.201
   /
2022, 8 сарын 20. 19:07

Оросын зэвсэг ямар хог гэдэг нь Украин үзүүлсэн. Одоо Оросын байлдаанй техникийг авах улс олдохгүй Африкийн хэдэн хоцрогдсон улс л сонирхож ирсэн байна лээ. Нөгөө Хятад нь ч тоож сонирхоогүй ш дээ. Наад үзэсгэлэн гэгчид ирж оролцсон улсуудаа хар даа. Өмхий Путинг өмөөрөгч нараа ккк

66.181.161.59
   /
2022, 8 сарын 20. 22:40

oros ukrainiig xoggui boltol ni tseverlex xeregtei tegj pashistuud ugui bolno

1 0
66.181.161.40
   /
2022, 8 сарын 18. 9:11

Хүн алах гэж зэвсэг бүтээдэг гэхээр энэ Путин их нүгэлт хүн болой

66.181.161.59
   /
2022, 8 сарын 20. 22:39

aluurchidiig tegeed wugaar ustgax gej malaa zevsegeer l ustgana shdee malaa

0 0
Зочин
103.242.47.99
   /
2022, 8 сарын 18. 20:02

Хамгаалах шүү дээ

2 0
109.43.240.252
   /
2022, 8 сарын 18. 15:11

Teneg gechii be

0 0
202.21.108.39
   /
2022, 8 сарын 17. 19:29

uhej dald or fashist gahai putler ats. tamd uurd shat. manai buriad tuvag chuluul

91.166.54.44
   /
2022, 8 сарын 17. 2:53

Тэнэг мулгуу иван дүр эсгэж бна ялагдаж бгаагаа нууж чадахгүй

150.129.140.148
   /
2022, 8 сарын 20. 18:05

АНУ хүн амьдруулдаг зэвсэг бүтээгээд байгаа юмуу. А омын бөмбөгийг анх туршиж Японыг сүйрүүлсэн орон. Орос атомын бөмбөг хаясан түүх байхгүй шүү Нео либаралист минь

1 1
103.212.116.114
   /
2022, 8 сарын 19. 7:21

Чи тэрнээс ч мулгуу ҮХЭР болой.

3 1
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02