Apple зар сурталчилгааны салбараа тэлж байна
2022, 8 сарын 17. 19:041

Apple орлогоо нэмэхийн тулд нэрийн аппликейшнүүд дээрээ илүү олон зар сурталчилгаа харуулдаг болох гэж буйг Bloomberg мэдээллээ.

Технологийн салбарт тэргүүлдэг бусад компанитай харьцуулахад Apple-ийн зар сурталчилгаанаас ордог орлого бага юм. Тухайлбал, Google-ийн нийт орлогын 90 орчим хувь, Meta-ийн 98 хувийг реклам бүрдүүлдэг бол Apple-ийн дөнгөж нэг хувь нь сурталчилгааны орлого байна.

Одоогоор Apple Store, News, Stocks аппликейшнүүд сурталчилгаа дамжуулдаг бөгөөд удахгүй Podcasts, Books, Maps дээр нэвтрэх гэж байна. Цаашлаад хэрэв Apple TV, Apple Pay зэрэг бусад бүх төхөөрөмж, апп дээр нь реклам гардаг болбол Apple-ийн орлого хэрхэн эрчимтэй өсөхийг төсөөлж болохоор байна. Тус компани одоо нэг жилд 4 тэрбум ам.долларын сурталчилгааны орлого олдог бөгөөд эхний шатанд хоёр оронд хүргэж өсгөхөөр төлөвлөжээ.

Уг төлөвлөгөө өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болохоор байна. Учир нь, 2021 оноос Apple-ийн төхөөрөмжүүд дээр ATT буюу хэрэглэгчээс өөрийг нь “тандах” зөвшөөрөл авдаг жижигхэн цонх гарч ирдэг болсон. Энэхүү зөвшөөрөл бол хэрэглэгчийн мэдээллийг цуглуулдаг, гар утасны сурталчилгааны зах зээлд тэлэхэд хэрэгтэй технологийн чухал алхам юм.

Эх сурвалж: Bloomberg, Hustle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Zangia.mn
66.181.160.38
   /
2022, 8 сарын 18. 11:56

цөм хийх нь дээ мөнгийг

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41