Инфляцын эсрэг хууль батлагдаж татварын доод хэмжээ 15 хувь боллоо
2022, 8 сарын 18. 18:110

Бүтэн нэг жилийн турш хэлэлцсэн “Инфляцын эсрэг хууль”-д Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр боллоо. Улмаар чинээлэг давхаргаас авах татварын хэмжээг нэмэхээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, иргэдийн эрүүл мэнддээ зарцуулдаг зардлыг бууруулах зэрэг чиглэлд 740 тэрбум ам.доллар зарцуулах юм. Тус хууль ирэх арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулиар Ардчилсан намд чамгүй дэмжлэг болно гэж үзэж байна.

Анх 1.75 их наяд ам.долларын төсөвтэй өргөн барьсан “Инфляцын эсрэг хууль” ийнхүү 740 тэрбум ам.доллар буюу харьцангуй багассан өртөгтэй батлагдлаа. Үүний 369 тэрбум ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд, 64 тэрбум ам.долларыг эрүүл мэндийн даатгалын зардлыг бууруулахад зориулна. Мөн нэг жилд 1 тэрбум ам.доллароос дээш орлоготой аж ахуй нэгжүүд хамгийн багадаа 15 хувийн татвар төлөх шаардлагатай боллоо.

Уг хуулийн дагуу компаниудаас хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахыг шаардахаас илүүтэй сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг дэмжих аж. Харин иргэд цахилгаан автомашин худалдан авсан тохиолдолд татварын хөнгөлөлт, кредит оноо тооцон олгох тухай тусгажээ. Мөн эрүүл мэндийн жороор олгодог эмийг 65 ба түүнээс дээш насныханд харьцангуй хямд үнээр өгөх боломжийг нээж өгч байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
12024-4-24 13:01