АНУ-Тайванийн худалдааны хэлэлцээрийг эсэргүүцсэн Хятад цэргийн онгоц, байлдааны хөлгүүдээ Тайвань руу илгээжээ
2022, 8 сарын 19. 4:153

АНУ ирэх намраас Тайваньтай худалдааны хэлэлцээ хийж эхэлнэ хэмээн мэдэгдсэний дараа Хятад улс Тайванийн эсрэг цэргийн онгоц, байлдааны хөлөг онгоцуудаа илгээсэн байна.

Тайваний Батлан ​​хамгаалах яам 18-ны өдөр цахим хуудаснаа мэдээлснээр, мөн өдрийн 17:00 цагийн орчимд Хятадын 51 цэргийн нисэх онгоц, 6 байлдааны хөлөг онгоц Тайванийг тойрсон агаарын орон зай, усан хилд байрлаж байгааг илрүүлжээ.

Үүнээс Хятадын 25 цэргийн нисэх онгоц Тайванийн хоолойн дунд шугамыг давах буюу баруун өмнөд хэсэгт байрлах агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд нэвтэрсэн гэж Батлан ​​хамгаалах яамны зүгээс мэдэгдэв.

Тайванийн хоолойн дунд шугам гэдэг нь 1954 оны 12-р сард АНУ, Тайванийн хооронд харилцан хамгаалалтын гэрээ байгуулсны дараа Хятад, Тайванийн хооронд цэргийн мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 1955 онд АНУ-аас зарласан албан бус хилийн шугам юм.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрөгч 2-ны өдөр Тайваньд айлчилснаас хойш Хятад улс өдөр бүр цэргийн нисэх онгоц ашиглан Тайваний хоолойн дунд шугамыг давсаар байгаа билээ.

Түүнчлэн АНУ-ын худалдааны төлөөлөгч 17-ны өдөр мэдэгдэхдээ, Тайваньтай худалдааны түншлэлээ бэхжүүлэхийн тулд Тайвань дахь Америкийн нийгэмлэг болон АНУ-д суугаа Тайваний эдийн засаг, соёлын төлөөлөгчид энэ намар албан ёсны хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон тухай онцлон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
0
1
2
6
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Зочин
66.181.184.172
   /
2022, 8 сарын 22. 13:35

Гол санаа зорилго нь Тайваний хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг тасалдуулах шүү дээ. Зах зээлийн зарчмаар барахгүй болохоороо Хятадтай дайн хийлгэж үйлдвэрлэлийг зогсоох санаатай. Тэгээд бүтэхгүй болоод ирэхээр нь Байден төрөөс маш их мөнгө энэ салбараа дэмжихээр өгөх гэж хууль батлуулж байгаа нь зах зээлийн зарчмыг зөрчиж байгаа юм. Тэгээд болоогүй Хятадыг өдөөн хатгасаар л...

Зочин
202.126.90.63
   /
2022, 8 сарын 22. 13:00

Ази тив хөгжих гээд болдогүй . Америк нэртэй Англи зөнөг үймүүлж дайнтай болгох зорилоготой .

Баттулга
66.181.160.61
   /
2022, 8 сарын 22. 10:27

Энэ Америкууд яах гэж бүх л юманд далдагнаж явдаг юм бэ.дэлхийн цагдаа юм уу.хаашаа юм.

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15