Балид болох Их 20-ийн уулзалтад В.Путин, Ши Жиньпин хоёр оролцоно
2022, 8 сарын 19. 15:140

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх арваннэгдүгээр сард Балид болох "Их 20"-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор төлөвлөсөн тухай Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Bloomberg-д өгсөн ярилцлагадаа дурдлаа. Уг уулзалтад Жо Байден мөн оролцох төлөвтэй байгаа нь олны анхаарлыг маш их татаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч тэнд В.Путин эсвэл Ши Жиньпинтэй уулзах эсэх нь тодорхойгүй байгаа ч “чуулга уулзалтын өмнө эсвэл завсар зайгаар нь тэд ярилцах боломжтой” гэж шинжээчид үзэж байна.

Орос Украины дайн эхэлж, Тайвань орчимд хурцадмал байдал үүссэнээс хойших анхны дэлхийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Мөн 2020 оны нэгдүгээр сард ковидын цар тахал эхэлснээс хойш Ши Жиньпин эх газраа орхин олон улсын уулзалтад явж буй анхны тохиолдол болох юм. Путин Украин руу халдсан явдлыг дэлхийн ихэнх орон буруушааж байгаа энэ үед Хятад улс Оростой стратегийн "хязгааргүй" түншлэл тогтоох гэж буй нь мөн уг дээд хэмжээний уулзалтыг онцгой болгож байна. Вашингтон өмнө нь ОХУ-ыг “Их 20”-ийн гишүүнчлэлээс хөөхийг уриалж, В.Путинд өгсөн уг чуулганы урилгыг хүчингүй болгох хүсэлт тавьсан удаа бий.

Харин Индонез улс “энх тайван тогтоогч” байр сууриа хадгалахаа илэрхийлсэн. Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо "Дэлхийн их гүрнүүдийн өрсөлдөөн үнэхээр их санаа чилээж байна. Бид дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангах үүднээс энэ бүс нутгийг тогтвортой, энх тайван байлгахыг хүсэж байна" хэмээн ярилаа. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард Зеленский, Путин нартай очиж уулзсан, Азийн анхны удирдагч болсон юм. Эдгээр уулзалтаараа тэрбээр дайныг зогсоох, дэлхийн хүнсний хямралыг шийдвэрлэх арга замыг хамтдаа олохыг уриалахын зэрэгцээ “Индонез энх тайвны зуучлагч орох болоход бэлэн” буйг илэрхийлсэн билээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ж.Инфантино хүчирхийллийг буруушаасан мэдэгдэл гаргалаа
02024-3-19 12:00
Сансарт цөмийн зэвсэг байрлуулахгүй байхыг АНУ, Япон уриалав
02024-3-19 11:57
Хятадад гэрлэлтийн тоо сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа өсжээ
02024-3-19 11:48
Финландын их сургуулиудыг төгсөгчдөд байнга оршин суух зөвшөөрөл олгоно
02024-3-19 11:45
Хятадад нисгэгчгүй дрон таксиг онлайнаар борлуулж эхэлжээ
02024-3-19 4:31
Apple болон Google компаниуд хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байна
02024-3-19 3:48
АНУ -ын ЗГ тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор SpaceX-тэй 1.8 тэрбум долларын гэрээ байгуулжээ
02024-3-19 3:43
“Күнфү Панда 4” тасалбарын борлуулалтаар дахин тэргүүлжээ
02024-3-18 18:35
Иранд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх томоохон гэрээ байгуулжээ
02024-3-18 18:26
Цөмийн зэвсгийн системд хиймэл оюун ухаан ашиглахыг Япон улс эсэргүүцэж байна
02024-3-18 18:22