ОХУ болон Казахстан улсууд хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр бэлтгэл хангаж байна
2022, 8 сарын 21. 2:083

ОХУ нь хуучин ЗХУ-ын цэргийн аюулгүй байдлын эвсэл болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) гишүүн Казахстан улстай хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр бэлтгэж байгаа аж.

Казахстан улсын болон бусад гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай өмнөх өдөр нь Сочи хотноо уулзах үеэрээ ХАБГБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ болон Казахстан улсууд хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр бэлтгэл хангаж буй талаар онцлов.

Мөн хоёр улс ХАБГБ-ын хүрээнд олон төрлийн арга хэмжээг санаачлан, стратегийн түвшний дипломат харилцаа зэрэг хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцсан гэж ерөнхийлөгч Путин мэдэгдсэн байна.

Түүнчлэн энэ үеэр ерөнхийлөгч Токаев хоёр орны харилцааг сайжруулах шаардлагатайг цохон тэмдэглээд ирэх 10-р сард Казахстан улсад зохион байгуулагдах Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) дээд хэмжээний уулзалтад Путиныг урьжээ. Тус улс нь энэ онд ТУХН-ийг даргалж байгаа юм.

Тэрээр өнгөрөгч зургадугаар сард Украин дахь Оросын салан тусгаарлагчдын байгуулсан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэнээр ОХУ-тай үл ойлголцол үүсээд байсан ч эдүгээ энэ байдал намжсан гэдэг нь тодорхой болов.

Казахстан улс 1992 онд тусгаар тогтносныхоо яг дараахан ОХУ-тай найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан цагаас хойш өнөөдрийг хүртэл сайн хөршийн найрсаг харилцаатай байсаар ирсэн билээ. Тодруулбал, ОХУ нь Казахстаны худалдааны хамгийн том түнш бөгөөд өнгөрсөн оны байдлаар хоёр орны худалдаа 24.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
2
2
6
3
5
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
192.82.78.68
   /
2022, 8 сарын 22. 9:49

Ene neg tsergiin surguulilt gedeg yumnaas zalxaj baina. Fashist oros odoo boliosoi.

192.82.72.71
   /
2022, 8 сарын 25. 11:59

chamd yamar ch hamaagui ee haltaraa

0 0
Зочин
202.126.89.148
   /
2022, 8 сарын 23. 12:24

Чамд ямар ч хамаагүй. Муу үхэр минь

1 2
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00