ОХУ: Цэргүүд биотерроризмын халдлагад өртөн хүндээр хордлоо
2022, 8 сарын 22. 2:0114

Украины зүүн өмнөд хэсгийн Запорожье мужид байрлаж буй цэргүүд биохимийн хордлогод өртсөн гэж ОХУ мэдэгдсэн талаар Ройтерс болон ТАСС агентлагууд мэдээлэв.

Тодруулбал өнгөрсөн сарын 31-ний өдөр хэд хэдэн цэргүүдэд нэлээд хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн тул цэргийн эмнэлэгт хүргэсэн хэмээн мэдэгдээд үүнд Украины талыг буруутгаж байгаагаа ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдэгджээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, шинжилгээний хариугаар тэднээс “В” төрлийн ботулиний хорт бодис илэрсэн байна.

Уг хорт бодис нь хөрсөнд агуулагдах Клостридум ботулинум нянгаар үүсгэгддэг нейротоксины улмаас мэдрэлийн паралитик өвчнөөр өвчлүүлдэг бөгөөд хорт бодисоор бохирлогдсон хоолыг идэхэд халдвар авдаг байна.

"Шинжилгээний хариун дээр үндэслэн бид энэхүү үйл явдал нь Володимир Зеленськийн засаг захиргааны үйлдсэн химийн терроризм гэдгийг илчлэх нотлох баримтуудыг ил болгохоор бэлтгэж байна" гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Гэхдээ хэчнээн цэрэг хордож, тэдний биеийн байдал одоогоор ямар байгаа болон Украины талыг үйлдсэн гэдгийг нотлох ямар баримт байгаа зэргийг дурдаагүй байна.

Одоогоор Оросын армид эзлэгдээд буй өмнөд Херсон дахь ОХУ-ыг дэмжигч засаг захиргааны тэргүүн Володимир Салдо энэ сарын эхээр бие нь муудаж ухаан балартан унасан гэх хэргийг мөн шалгаж байгаа гэж тус яамны зүгээс нэмж онцлов.

Харин Украины Дотоод хэргийн яамны ажилтан мэдэгдэхдээ Оросын цэргүүд хугацаа нь дууссан лаазалсан мах идснээс болж хордсон байх магадлалтай хэмээжээ. Тодруулбал Украины Дотоод хэргийн сайдын туслах Антон Герашенко Teлеграм хуудаснаа “Хугацаа нь дууссан лаазалсан хүнсний бүтээгдэхүүнээс ихэвчлэн илэрдэг ботулинумын хорт бодисонд хордсон эсэх тал дээр ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам ямар ч тодруулга хийсэнгүй" хэмээн мэдэгдсэн байна. “Украиныг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш л Оросын цэргүүд хүнсэнд илгээж буй хоол хүнсний хугацаа дууссан тухай асуудлаар үргэлж гомдоллож байсан” гэж тэрээр үргэлжлүүлсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
2
3
4
10
Сэтгэгдэл үлдээх
Нийт 14 сэтгэгдэл
202.9.47.139
   /
2022, 8 сарын 25. 22:40

Тосгоны орос авгай чацга алдахад л террерист нацизм гээд л дайрах шахуу болждээ хаха

Малчин
192.82.75.49
   /
2022, 8 сарын 25. 17:09

Ямар ч химийн нууц лабортор байгаагүй сүүлдээ олдохгүй болохоор урвагч ихтэй монголд нүүлгэсэн гэж гүтгээд байсан бсан энэ нууц лаб яриад бгаа хүмүүсийг шалгах хэрэгтэй!

202.21.108.42
   /
2022, 8 сарын 25. 12:08

Херсонд, Мариупольд Оросын эсрэг хамгийн олон химийн нууц лабууд байрлаж байсныг дэлхий мэддэг болсон.

103.26.194.154
   /
2022, 8 сарын 25. 9:21

Одоо цэргийн эрүүл мэндэд анхаарах хүнлэг болсон уу? Украйны болхоор цэргүүдийг бүгдийг ална демилитериаз хийнэ гээд байдаг.

103.26.194.154
   /
2022, 8 сарын 25. 9:19

Эзлэн түрэмгийлж байгаа цэргүүд хордоход терроризм гэж буруутгана гэнэ үү. Алчихвал яах уу? Өөрсдөө алах гээд байлдаад байгааг нь яах вэ? Ариун үйл хэрэг үү?

Иргэн
202.126.90.35
   /
2022, 8 сарын 25. 8:21

Нөгөө Азовсталь гангийн үйлдвэрт байрлаж байсан химийн үйлдвэрийн уршиг юм бол уу.

153.181.81.168
   /
2022, 8 сарын 25. 5:55

Оросууд алнаа нээрээ хаха.цэргийн гэдэс өвдхөд Украйн хордуулсан гэнээ....хаха

192.82.71.42
   /
2022, 8 сарын 24. 22:44

Олзлогдсон орос цэргүүдийн авч явсан хүнс дандаа хугацаа нь дууссан юмнууд байсан. Тэрэндээ л хордоо биз

Зочиг
103.140.11.215
   /
2022, 8 сарын 25. 22:27

Хүсээгүй дайнд хүчээр дайчлагдаад амь гарахын тулд арга хэрэглэж байгаа биз.

1 0
Зочин
66.181.161.25
   /
2022, 8 сарын 24. 22:22

Ботул токсин консёрвонд л хадгалагддагийг Анашаарын оюутан ч мэднэ

Зочин
202.126.89.16
   /
2022, 8 сарын 24. 12:41

Одоо энэ гар хөл болсон хошин шогийн вирусийг дуусгаасайдай . Ямар эргүү улс төрч улсаа дайны талбар болгохгүй . БНАСАУ ын дүүгээс жишээ авмаар юм . Манай Хүрэлсүх ч гэсэн бинзенгүй болгохгүй л байгаа биз дээ

66.181.161.24
   /
2022, 8 сарын 23. 17:46

Хэрэв Укр-ын цэргүүд ингэж хордсон гэх таамаг сэжүүр цухуйсан бол ямар ихээр шуугилдаж шаагилдаж муу ОРОСЫГ зүхцгээж байгаа бол...

Иргэн
66.181.190.79
   /
2022, 8 сарын 22. 17:45

Украйнд хими биологийн зэвсгийн 30 орчим лаборатори илэрсэн, мэдээж тэдгээрийн бүтээсэн нян байж таарна!

Отгооо
121.128.31.227
   /
2022, 8 сарын 22. 15:26

Ичгэвтэр юмдаа

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04