АНУ-ын Эрчим хүчний сайд: Газрын тосны олборлолтын хэмжээг ирэх жил мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ
2022, 8 сарын 22. 2:330

АНУ-ын засгийн газар газрын тосны үнийг тогтворжуулахын тулд ирэх жилээс олборлолтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм Fox News сувагт ярилцлага өгөх үеэрээ, АНУ ирэх онд өдөрт түүхэн дээд хэмжээ хэмээн тэмдэглэгдэн үлдэхүйц буюу 12.7 сая баррель газрын тос олборлохоор зорьж байна хэмээн цохон тэмдэглэв.

Одоогоор олборлолтын хэмжээ өдөрт 12 сая баррель хүрэхгүй байгаа бөгөөд 2019 онд өдөрт 12,2 сая баррель газрын тос олборлон, дээд цэгтээ хүрч байсан үетэй харьцуулахад ч энэ нь өссөн үзүүлэлт болох юм.

Сайд Гранхолм “Орос Украинд түрэмгийлснээс хойш олон сая баррель газрын тос дэлхийн зах зээлээс үгүй болоод байгаа ба бид үүнийг нөхөх шаардлага тулгарч байна” хэмээн ярьжээ.

Байдены засаг захиргаа өнгөрөгч 3-р сард буюу ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараахан газрын тосны үнэ огцом өсөх үед хариу арга хэмжээ болгон дараагийн зургаан сарын хугацаанд өдөрт нэг сая баррель буюу нийт 180 сая баррель газрын тосыг стратегийн газрын тосны нөөцөөсөө гаргахаа зарласан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04