Xiaomi-ийн ашиг 83 хувиар буурлаа 
2022, 8 сарын 22. 15:370

Дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг ухаалаг гар утасны брэнд Xiaomi-ийн цэвэр ашиг эрс багасжээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сард нэг жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 83 хувиар буурч 1.36 тэрбум юань буюу 200 орчим сая ам.доллар болсон байлаа. Үүний шалтгааныг компанийн зүгээс “дэлхий дахинд макро эдийн засгийн шуурга дэгдсэнтэй холбоотой” хэмээн тайлбарлав.

Тэрчлэн, Xiaomi-ийн нийт орлого 20 орчим хувиар хумигдан 70.1 тэрбум юаньд хүрэхийн зэрэгцээ хилийн чанад дахь төдийгүй дотоодын бизнес нь хумигдсан байдалтай байна. Орлого буурснаар Хонконгийн бирж дээрх Xiaomi-ийн хувьцааны ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд 52 хувиар унасан. Улмаар тус компанийг удирдаж буй, Хятадын тэрбумтан Лэй Жун Forbes-ийн “Хятадын шилдэг 50 захирал” жагсаалтаас хасагдсан байна.

Дэлхийн зах зээлд ухаалаг гар утасны эрэлт бага байгаагаас үүдэн энэ оны эхний хагас жилд нийлүүлэлтийн хэмжээ есөн хувиар багассан юм. Xiaomi хэдийгээр орлого нь буурсан боловч цахилгаан автомашины зах зээлд орох төлөвлөгөөгөө хэвийн үргэлжилнэ хэмээн өнгөрсөн Баасан гарагт мэдэгдэл хийсэн. Түүнийг Tesla, BYD зэрэг хүчирхэг өрсөлдөгчид хүлээж байна.


Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26