Тайланд эсвэл Португалын алтан виз авахын тулд хэр их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ? 
2022, 8 сарын 22. 17:080

Дотоод зах зээлд нь хөрөнгө оруулсан тохиолдолд байнгын оршин суух эрх эсвэл алтан паспорт олгодог олон 10 улс дэлхийд бий. Тэдгээрээс жишээ болгон гурван улсыг онцолъё.

Хамгийн бага хөрөнгө оруулалтын визийг Тайланд олгодог ажээ. Тус улсын “элит виз” хэмээх хөтөлбөрийн дагуу гадаадын иргэн 19,000 ам.доллар ба түүнээс дээш хэмжээгээр дотоод зах зээлд нь хөрөнгө оруулсан тохиолдолд 20 хүртэл жилийн хугацаатай уг визийг олгодог ажээ.

Харин Португалийн “алтан” виз 250,000 еврогоос эхэлнэ. Португалд байнга оршин суух 10 өөр арга байдаг тухай тус улсын цагаачлалын агентлаг мэдээлсэн байна. Тухайлбал, 10 ажлын байр бий болгох эсвэл 250,000 еврогоор өв, соёл сэргээх чиглэлд төсөл хэрэгжүүлж болно. Мөн 350,000 еврогийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл шинжлэх ухааны судалгаанд хандивлах мөн хөрөнгө оруулалтын венчур сан байгуулах зэрэг олон сонголт байна.

Харин Панам 40,000-750,000 ам.долларын хоёр төрлийн хөрөнгө оруулагчийн виз санал болгодог. “Панамыг ойжуулах визний хөтөлбөр”-т 40,000 ам.долларын хөрөнгө оруулж болно. Эсвэл “Мэргэшсэн хөрөнгө оруулагчийн хөтөлбөр”-т хамрагдан 300,000 ам.долларыг үл хөдлөх хөрөнгийн салбарт, 500,000 ам.долларыг хөрөнгийн биржид, 750,000 ам.долларыг хугацаатай хадгаламж хэлбэрээр банканд байршуулбал “алтан виз”-ээр шагнах ажээ.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17