Киприйн өмнөд эрэг орчимд байгалийн хийн шинэ орд нээжээ
2022, 8 сарын 23. 19:062

Тус ордыг Италийн Eni болон Францын Total компаниудын хамтарсан консорциум далайн эргээс 160 километрийн зайд орших “Кронос-1” худагт, усан доор 2287 метрийн гүнд олсон бөгөөд одоогоор 2.5 их наяд куб фут нөөцтэй гэж тооцоолж байна. Энэ бол ОХУ, Украйны асуудлаас үүдэн хийн хангамж хямарсан өнөөгийн нөхцөлд Европын хувьд сайн мэдээ юм. “Кронос-1 бол Европт байгалийн хий нийлүүлэх зорилгын нэгээхэн амжилт” хэмээн Eni компани Даваа гарагт мэдэгдлээ.

Уг газар Киприйн эдийн засгийн онцгой бүсэд хамаардаг бөгөөд Eni ба Total хамтралын илрүүлсэн хоёр дахь орд боллоо. Тэд 2018 онд анх “Калипсо" ордыг нээсэн боловч нөөцийг хэмжээг тогтоогоогүй байгаа юм.

Кипр ийнхүү дөрөв дэх ордоо илрүүлээд байна. Тэдний нэгийг ExxonMobil түнш Qatar Petroleum-ийн хамт олсон бөгөөд 5-8 их наяд куб фут нөөцтэй гэж үзэж байна. Харин нөгөөг Chevron компани түншүүд болох Shell, Израилын NewMed Energy нарын хамт илрүүлсэн бөгөөд 4.4 их наяд куб фут нөөцтэй ажээ. ExxonMobil-ийн өрөмдлөг хийж буй газар нь Eni-Total консорциумын өрөмдлөгтэй зэрэгцэж байрласан тул цаашид тэд хамтран ажиллах магадлалтай юм.

Европын зах зээлд хий нийлүүлэх хамгийн боломжит хувилбар бол хийгээ хоолойгоор дамжуулан Египетийн боловсруулах үйлдвэрүүдэд хүргэн шингэрүүлж, дараа нь усан онгоцоор тээвэрлэх хэмээн Киприйн Эрчим хүчний сайд Натаса Пилидес үзэж байна.


Эх сурвалж AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
202.126.90.19
   /
2022, 8 сарын 23. 20:29

Европ дээрэм хийх нь .нүгэлтэй улс кипрд ямарч ашиггүй оюу толгой шиг гэрээ хийгээд л болоо

203.98.77.247
   /
2022, 8 сарын 23. 21:13

Hii oldood shuud olborloj chadahgui ch de.olon Jil bolj abj l hiitei bolon doo.

0 0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04