Signify Health компанийг Amazon худалдаж авах сургаар үнэлгээ нь 32 хувиар огцом өслөө
2022, 8 сарын 24. 0:080

Эрүүл мэндийн технологийн компани Signify Health-ийг худалдан авах өрсөлдөөнд Amazon нэгдсэн тухай мэдээлэл батлагдмагц Signify-ийн үнэлгээ өчигдөр 32 хувиар огцом нэмэгдсэн юм. Улмаар Amazon, CVS, UnitedHealth Group компаниуд үнэ хаялцах болсон бөгөөд Signify Даваа гарагт хийх ТУЗ-ийн хурлаараа саналуудыг хэлэлцэнэ.

Одоогийн байдлаар 6.56 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байгаа тус компанийн хувьцааны ханш ийнхүү өссөөр нийтдээ 8 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна. Одоогийн байдлаар UnitedHealth компани хамгийн өндөр үнэ буюу нэгж хувьцааг 30 ам.доллароос дээш үнэлж худалдан авах санал тавьсан. Amazon түүнийг удаалж байна. Даваа гарагт Amazon-ийн хувьцаа 3.6 хувиар суларсан байдалтай байлаа.

Энэхүү өрсөлдөөн Amazon-ийг эрүүл мэндийн технологийн салбарт эрчимтэй нэвтрэх төлөвлөгөөтэй байгааг илэрхийлж байна. Amazon анхан шатны тусламжийн үйлчилгээний One Medical компанийн толгой корпорацыг 3.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаа долоодугаар сард мэдэгдээд байгаа билээ. Amazon болон Signify Health компаниуд хоёул нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзлаа.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00