Усэйн Болт алдарт ялалтын зогсолтоо бараан тэмдэгт болгов
2022, 8 сарын 24. 1:300

Усэйн Болт алтан медаль авах эсвэл дэлхийн дээд амжилт тогтоох бүрдээ өвдгөө нугалан хойш налж, хуруугаараа дээш заасан зогсолт авдаг. Тэрбээр уг зогсолтоо дүрсжүүлэн барааны тэмдэгтээр бүртгүүлэх хүсэлтийг АНУ-ын Патент, худалдааны тэмдэгтийн удирдах газарт наймдугаар сарын 17 өдөр гаргасан байна.

Улмаар уг дүрсээ гутал, хувцас, гоёл чимэглэлд хэвлүүлэх зэргээр гуравдагч талд худалдахыг зорьж буй аж. Тэрбээр тэтгэвэрт гарсан учир бизнесээ хөгжүүлэхийг хүсэх нь зүйн хэрэг гэж патентын хуульчид үзэж байна. Болт 12 жилийн өмнө үүнтэй төстэй худалдааны тэмдэгт бүртгүүлэх хүсэлт өгч байсан боловч амжилт олоогүй билээ.

Олимпын найман удаагийн алтан медалийн эзэн, 100 болон 200 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг эзэмшсэн хэвээр байгаа тэрбээр 2017 онд Лондон хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр зодог тайлсан юм. Түүнээс дахин уралдах эсэхийг асуухад "Зодог тайлсан хүмүүс эргэж ирэхдээ өөрсдийгөө гутааж байхыг олон харсан. Би тэдний нэг болохгүй” гэж хариулжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04