ХБНГУ: Шингэрүүлсэн хийн салбарт хамтран ажиллах саналыг Канад улсад тавьсан ч нааштай хариу авсангүй
2022, 8 сарын 24. 3:021

ОХУ Европ руу нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтээ аажмаар багасгахын хэрээр эрчим хүчний хямралд өртөх эрсдэл нь улам нэмэгдсээр буй Герман улс дэлхийн тав дахь том байгалийн хий үйлдвэрлэгч Канадаас улсад уг салбарт хамтран ажиллах хүсэлтийг тавьсан ч нааштай ч хариу авч чадсангүй.

Ройтерс болон Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Германы канцлер Олаф Шольц орон нутгийн цагаар 22-ны өдөр тус улсын бизнес эрхлэгчдийн хамтаар Канад улс дахь 3 хоногийн айлчлалаа эхлүүлэн ерөнхий сайд Жастин Трюдотой уулзсан талаар онцлон тэмдэглэсэн байна.

Канцлер Шольцын зүгээс шингэрүүлсэн хий нийлүүлэх боломжтой эсэх талаар Канадын талаас асуусан боловч ерөнхий сайд Трюдо эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхээр ихээхэн хичээж буйгаа мэдэгдсэн ч Герман руу шууд экспортлох бодолгүй байгаагаа шулуухан илэрхийлжээ.

Гэхдээ тэрээр "Бид Европ руу шингэрүүлсэн хий экспортлох боломжийг судалж байгаа” хэмээн дурдав.

ОХУ-ын төрийн өмчит байгалийн хийн Газпром компани энэ сарын 31-нээс дараа сарын 2-ны өдрийг дуустал 3 хоногийн турш Герман руу хий нийлүүлдэг “Умардын урсгал-1” хоолойн үйл ажиллагааг зогсоохоор болсноо мэдэгдээд байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
5
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
192.82.69.23
   /
2022, 8 сарын 26. 10:11

7 хоног зогсоо

Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47