Apple компани “өөртөө үйлчлэх засварын үйлчилгээ”-гээ MacBook зөөврийн компьютерээр өргөжүүлжээ
2022, 8 сарын 24. 5:250

CNBC сувгийн орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр Apple компани АНУ-д зөвхөн iPhone утсаар хязгаарлагддаг байсан “өөртөө үйлчлэх засварын үйлчилгээ”-ндээ MacBook зөөврийн компьютерийг нэмэн өргөжүүлж буй талаар онцлон тэмдэглэв.

Ингэснээр M1 чипээр тоноглогдсон MacBook Air болон MacBook Pro бүтээгдэхүүнийг өөрөө засах боломжтой болж буй аж. Тодруулбал 23-ны өдрөөс эхлэн дээрх бүтээгдэхүүнүүдтэй холбоотой баталгаат эд ангиудыг захиалах, цаашлаад засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай багаж хэрэгслийг түрээслэх эсвэл худалдан авах зэрэг үйлчилгээг үзүүлэх гэнэ.

Apple компанийн зүгээс дэлгэц, гадна гэр зэрэг арав гаруй асуудлыг хэрэглэгчид өөрөө засах боломж бүрдэж буй гэдгийг зарлав. Энэ оны эхээр Apple компани iPhone 12, iPhone SE, iPhone 13 зэрэг загваруудын ухаалаг гар утсыг хэрэглэгчид өөрөө засварлах үйлчилгээг эхлүүлсэн билээ.

MacBook зөөврийн компьютерүүдийн хувьд уг үйлчилгээг Европын орнуудаас эхлэн өргөжүүлэх ба цаашид бусад улс орнуудад ч нэвтрүүлэхээр шийдсэн аж. Бусад MacBook загваруудыг энэ оны сүүлээр хамруулахаа мөн мэдэгдэв.

CNBC сувгийн үзэж буйгаар, Apple компани “өөртөө үйлчлэх засварын үйлчилгээ”-гээ ийнхүү өргөжүүлэхээр шийдсэн нь АНУ-ын зохицуулагчид хэрэглэгчдийн эрх ашгийг дээгүүрт тавих бодлого хэрэгжүүлсний үр дүн хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00