Петровис Групп тав дахь жилдээ байгаль хамгаалагчдыг дэмжин ажиллаж байна
2022, 8 сарын 24. 17:380

Петровис Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Rally for Rangers аянтай 2018 оноос хойш хамтран ажиллаж байна. Хүний хөл үл хүрэм алс хязгаарт хүй олноос шигшигдэн үлдэж албан үүргээ гүйцэтгэдэг хүмүүс бол байгаль хамгаалагчид юм. Монгол улсад 121 тусгай хамгаалалттай газар нутаг бий. Эдгээр тусгай хамгаалалттай газар оршин сууж, нутаг орноо хайрлан хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй байгаль хамгаалагчдад ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай унаагаар хангах зорилготой Rally for Rangers аянтай Петровис Групп 5 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Монгол Экологи төв ТББ болон Петровис Групп хамтран хэрэгжүүлж буй Rally for Rangers аяны хүрээнд одоогийн байдлаар 100 гаруй байгаль хамгаалагчид бартаат замын мотоциклыг хүлээлгэн өгөөд байсан.

Энэ удаад Rally for Rangers олон улсын аян 8-р сарын 15-наас 28-ны хооронд үргэлжилж, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй 15 байгаль хамгаалагчид Yamaha маркийн мотоцикл хүлээлгэн өгөхөөр аян замдаа гарлаа. Петровис Групп байгаль хамгаалагчдад Yamaha AG200 маркийн мотоцикл бэлэглэхээр зорих Rally for Rangers аяны бүхий л авто тээврийг шатахуунаар хангах юм.

Ташрамд Хөвсгөл аймгийн Улаан тайга гэх энэхүү газар нь цэвэр усны арвин нөөц бүхий өндөр уулс бүхий байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд ховор, ховордсон ан амьтан, ургамал оршин байдаг. Тиймээс тус бүс нутгийг цогц байдлаар нь судлах, хамгаалах, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг судлах, ан амьтан ургамлын ховордож буй шалтгааныг тогтоож, тэдгээрийн өсөлт, үржлийн орчин, нөхцөлийг хангах зорилгоор 2011 онд дархан цаазат газар болгосон. Энэ жил тус газар нутгийг дархан цаазат газар болгосны 10 жилийн ой тэмдэглэн буйтай Rally for Rangers аян таарч буйгаар онцлогтой болж байна.

Тусгай хамгаалалттай газар нутаг, цэнгэг усны эх үүсвэр, экологийн эмзэг тогтоцтой газар нутгаа өргөжүүлэн хамгаалж, хойч үедээ энэ чигээр нь өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой байгаль хамгаалагчдын ажил үүрэг саадгүй байх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49