Беларусь улс Украинд тусгаар тогтнолын баярын мэнд хүргэжээ
2022, 8 сарын 24. 17:232

Өнөөдөр буюу наймдугаар сарын 24-нд Украин улс тусгаар тогтносон түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байгаа билээ.

Тэгвэл эл өдөр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хачирхалтайгаар Украин улсын ард иргэдэд баярын мэнд хүргэжээ.

Беларусь улсын хувьд ОХУ Украины нутаг дэвсгэрт цэргүүдээ оруулж эхэлснээс хойш Оросын гол түнш улсын байр суурийг хашсан бөгөөд тэдний цэргүүдийг өөрийн улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Украин улсад нэвтрүүлсэн юм.

Гэсэн хэдий ч энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр Александр Лукашенко, “Өнөөдрийн энэхүү зөрчилдөөн хоёр орны ард түмний олон зуун жилийн түүхтэй үнэнч, найрсаг хөршийн харилцааны үндэс суурийг нурааж чадахгүй гэдэгт итгэлтэй байна.

Бидний зүгээс зөвшилцөлд хүрсэн хэлэлцээрийг тэр чигт нь хадгалж, бүх түвшинд найрсаг, харилцан хүндэтгэл бүхий харилцааг хөгжүүлэхийн төлөө байх болно.

Би хувьдаа украинчуудад энх тайван тэнгэртэй, хүлцэнгүй, эр зоригтой, хүч чадалтай байхыг хүсэн ерөөж, нэр төртэй амьдралаа сэргээх үйл хэрэгт нь амжилтыг хүсэж байна” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
202.126.88.64
   /
2022, 8 сарын 27. 0:20

Битгий эргүүт

91.166.54.44
   /
2022, 8 сарын 24. 20:33

Хүлцэнгүй гэж юу гэж

Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02