Зорчигчид Ла Маншийн хоолойд усан доорх төмөр замын туннелд гацжээ
2022, 8 сарын 24. 21:060

Ла Маншийн хоолойд усан доор 50 километр үргэлжилсэн урт төмөр зам Англи, Францыг холбон байрладаг. Eurotunnel Le Shuttle хэмээх тус төмөр замаар зорчиж байсан галт тэрэгт гэмтэл гарсны улмаас олон 10 иргэн туннел дотор гацсан хэрэг гарчээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт галт тэрэгний ослын дохиолол гэнэт дуугарч эхэлсэн байна. Улмаар үзлэг хийх шаардлагатай болсон бөгөөд шалтгааныг шуурхай олж чадаагүй. Тиймээс зорчигчдыг зэргэлдээх үйлчилгээний шугамаар 15 минут орчим алхуулан өөр тэрэгт суулгасан аж. Уг замаар энгийн үед таван цаг орчим зорчдог бол тэд ослын улмаас зургаан цаг зарцуулсан байна.

Тодорхойгүй байдалд орсон тэрхүү зөрүү нэг цагт зорчигчид багагүй сандарсан бөгөөд тэд үйлчилгээний туннелыг “аймшгийн” гэж тодорхойлжээ. “Бидэнд юу тохиолдохыг мэдэхгүй тэрхүү жихүүдэс хүрэм хоолойгоор далай доор алхах үед нэг талд эмэгтэй хүн уйлах сонсогдож, нөгөө талд өөр эмэгтэй цочролд орсон нь харагдаж байсан” хэмээн 37 настай зорчигч Сара Фелловс ярьсан юм. Eurotunnel-аас зорчигч тус бүртэй холбогдож хохирол нөхөн төлсөн гэж мэдэгдлээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15