Борис Жонсон Украинд гэнэтийн айлчлал хийх үеэрээ 54 сая фунт стерлингийн үнэ бүхий цэргийн тусламж үзүүлэхээ амлав
2022, 8 сарын 25. 1:500

Их Британийн засгийн газар орон нутгийн цагаар 24-ний өдөр Украинд 2000 дрон гэх мэт 54 сая фунт стерлингээр хэмжигдэх цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украины нийслэл Киев хотноо гэнэтийн айлчлал хийн ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй уулзах үеэрээ ийнхүү амласан талаар CNN болон BBC сувгууд онцлон тэмдэглэжээ.

Хуучин ЗХУ-аас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласны 31 жилийн ой, ОХУ халдан түрэмгийлснээс хойш яг зургаа дахь сарын нүүрийг үзэж буй энэ өдөр ерөнхий сайд Жонсон Украинд 2000 дрон, төрөл бүрийн сум зэрэг томоохон хэмжээний зэвсэг, техникийн нэмэлт тусламж үзүүлэхээ ийнхүү мэдэгдсэн байна.

Энэхүү цэргийн дэмжлэг нь Украины армид хяналтыг сайжруулах, байг онох зэрэг дайны үйл ажиллагаанд ихээхэн нэмэр болно гэдэгт найдаж буйгаа тэрээр дурджээ.

Жонсон “Их Британи үргэлж Украинтай хамт байх болно. Украин улс уг дайнд ялах болно. Ялна гэдэгт тун итгэлтэй байна” хэмээн тэрээр үргэлжлүүлсэн байна.

Түүнчлээ ерөнхий сайд Жонсон уулзалтын дараа ерөнхийлөгч Зеленськийтэй хамтран хэвлэлийн бага хурал хийлгүүлсэн ба энэ үеэр тэрээр Украин Оросыг мохошгүйгээр эсэргүүцэж байгааг өндрөөр үнэлэхийн ялдамд эвлэрлийн гэрээ эсвэл энхийн хэлэлцээр хийх цаг болоогүй гэдгийг нөхөрсгөөр сануулжээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15