Байден оюутны зээлийг хөнгөлөх шийдвэр гаргалаа
2022, 8 сарын 25. 4:160

АНУ-д холбооны сангаас оюутны сургалтын төлбөрийн зээл авсан 45 сая орчим иргэн бий. Тэднээс нэг жилийн орлого нь 125,000 ам.доллар хүрдэггүй зээлдэгчдийн өрийг 10,000-20,000 ам.доллароор бууруулах шийдвэрийг Жо Байден гаргаад байна.

Уг шийдвэрийн дүнд нийт зээлдэгчийн 32 хувь буюу 14.6 сая иргэн оюутны зээлийн үлдэгдэл өргүй болно. Мөн зээлдэгчдийн 20 орчим хувийг эзэлж буй 20,000 ам.доллар хүртэл зээлтэй иргэд өрнийхөө талаас илүүг төрийн сангаар төлүүлэх нь. Харин 20,000-40,000 ам.долларын оюутны зээлтэй иргэд 21 хувийг эзэлж байна.

Байден 2021 оны нэгдүгээр сард албан тушаалаа авснаас хойш уг асуудал яригдаж эхэлсэн. Гэвч тэрбээр шударга, тэгш байдал болоод инфляцад хэрхэн нөлөөлөх зэрэг боломжит эрсдэлүүдийг судлан өнөөдрийг хүртэл батлалгүй хойшлуулаад байсан юм. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд Холбооны сан 2022 онд 311 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай ажээ.


Эх сурвалж: Forbes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57