Франц улс автомашинаа дугуйгаар сольж буй иргэддээ 4,000 еврогийн татаас өгнө
2022, 8 сарын 25. 4:450

Франц улс автомашинаа цахилгаан унадаг дугуйгаар сольж буй хүмүүст олгодог татаасны хэмжээг нэг хүнд 4,000 евро ногдохоор тооцож өсгөлөө. Улмаар байгаль орчин бохирдуулдаг тээврийн хэрэгслээс татгалзан эко унаагаар зорчихыг иргэддээ уриалж байгаа юм.

Тус улс Нидерланд, Герман, Дани зэрэг “дугуйчин” ард түмэнтэй орнуудтай эко хэрэглээгээр өрсөлдөхийн тулд илүү их зүйл хийх шаардлагатайг ойлгожээ. Тиймээс 2021 онд санаачилсан уг татаасны хэмжээг ийнхүү нэмэгдүүлсэн байна. Францын засгийн газар 2024 онд нийт хүн амынхаа есөөс багагүй хувийг унадаг дугуйгаар тогтмол зорчдог болгох зорилт тавьсан. Өдгөө уг үзүүлэлт ердөө гурван хувь байна. Харин Нидерландын хувьд хүн амынх нь 27 хувь унадаг дугуйгаар зорчдог юм.

Анх Литва улс цахилгаан унадаг дугуй, скутер, мопед худалдан авч буй иргэддээ 1,000 еврогийн татаас олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн нь өдгөө Францад нэвтрээд байна. Эммануэль Макроны засгийн газар Парис хотыг бүхэлд нь дугуйгаар зорчиход ээлтэй болгох хөтөлбөрүүдэд 250 сая евро зарцуулахаар тооцсон аж. Тус хотын захирагч Анн Идальго ирэх таван жилийн хугацаанд 130 километр дугуйн зам нэмж тавих амлалт өгсөн билээ.


Эх сурвалж: The Verge

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49