АНУ: Орон сууцны үнэ буух хандлага ажиглагдаж эхэлжээ
2022, 8 сарын 25. 14:390

Орон нутгийн цагаар 24-ний өдөр моргейжийн программ хангамж, өгөгдөл, аналитикийн Black Knight фирмийн мэдэгдсэнээр, өнгөрсөн сард АНУ-д орон сууцны үнэ өнгөрөгч 6-р сартай харьцуулахад 0.77 хувиар буурсан болохыг онцлов.

Ингэснээр сүүлийн гурван жилд анх удаа орон сууцны үнэ өмнөх сартай харьцуулахад буурсан тохиолдол болов. Эдийн засгийн мэдээллийн CNBC сувгийн мэдээлснээр энэ удаагийн үл хөдлөх хөрөнгийн үнэ буусан тохиолдол нь 2011 оны нэгдүгээр сараас хойших хамгийн том уналт болсон гэв. Долдугаар сарын түвшингээр авч үзвэл энэ нь 1991 оноос хойших хоёр дахь том үзүүлэлт болжээ.

Бүсчилж авч үзвэл Сан Хосе (-10%), Сиэтл (-7.7%), Сан Франциско (-7.4%), Сан Диего (-5.6%), Лос Анжелес (-4.3%) Денвер (-4.3%) зэрэг баруун эргийн хотуудын орон сууцны үнэ нэлээд буурсан аж.

Орон сууцны үнэ ийнхүү буурах хандлага ажиглагдаж байгаа нь цар тахлын хямралын дараа орон сууцны зээлийн хүү нэмэгдэж, үнэ өссөнөөс үүдэн эрэлт удааширсантай холбон тайлбарлаж байгаа юм. Оны эхэнд ердөө 3 хувь орчим байсан 30 жилийн хугацаатай моргейжийн зээлийн хүү өнгөрөгч 6-р сард 6 хувийг даваад байсан бол өдгөө 5.75 хувьд хүрэн бага зэрэг буужээ.

"Америкчуудын орон сууц худалдан авах чадвар сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна. АНУ-д орон сууц худалдаж авахын тулд урьдчилгаа 20% төлөөд, үлдсэнийг нь 30 жилийн хугацаатай орон сууцны моргейжийн зээлээр авах боломжтой байдаг ба сард төлөх хэмжээ нь өрхийн дундаж орлогын 32.7 хувиас хэтрэхгүй байх ёстой байдаг аж. Гэвч энэ нь цар тахлын хямралын өмнөх үетэй харьцуулахад 13 пунктээр өсөөд байна” гэж Black Knight фирм цохон тэмдэглэв. Сүүлийн 25 жилийн хугацаанд энэ үзүүлэлт дунджаар 23.5 хувьтай байжээ.

Үүний зэрэгцээ, Үндэсний үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын холбооны (NAR) зүгээс өнгөрсөн 7-р сард орон сууцны дундаж үнэ 403,800 ам.доллар болж буурсан нь бүх цаг үеийн хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байсан өнгөрөгч зургадугаар сартай харьцуулахад 10,000 ам.доллараар буурсан үзүүлэлт болсныг дурдав.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42