Герман улс ирэх сарын 1-нээс эхлэн нийтийн эзэмшлийн барилгын халаалтыг хязгаарлахаар болжээ
2022, 8 сарын 25. 17:090

Эрчим хүчний хямрал нүүрлээд буй Герман улс ирэх сарын 1-нээс эхлэн нийтийн эзэмшлийн барилгуудын халаалтыг хязгаарлаж, сурталчилгааны самбарын гэрэлтүүлгийг зургаан сарын хугацаанд хориглох шийдвэр гаргажээ.

Орон нутгийн цагаар 24-ний өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Герман улс эрчим хүчний хангамжийн хомсдолоос сэргийлэх үүднээс дээрх агуулга бүхий журмыг баталсан талаар онцлон хүргэв. Уг журам нь есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ба зургаан сарын хугацаанд мөрдөх гэнэ.

Журамд зааснаар хотын захиргааны байр, төмөр замын зорчигчдын хүлээлгийн танхим зэрэг олон нийтийн зориулалттай барилга байгууламжийн халаалтын температурыг 19 хэм хүртэл хязгаарлахаар болсон байна. Түүнчлэн нийтийн байрны коридор, үүдний танхим, орц гарц зэрэгт суурилуулсан халаагуурыг зогсоох аж. Зөвхөн өнгө үзэмж нэмэх зорилгоор асаадаг барилгын фасад, хөшөө дурсгалын гэрэлтүүлгийг мөн асаахыг хоригложээ.

Мөн хэдхэн хоногийн өмнө нүүрс, газрын тос тээвэрлэж буй галт тэргийг суудлын болон бусад ачааны галт тэрэгний өмнө нэвтрүүлэх журмыг баталсан билээ. Европ даяар нүүрлэж буй ган гачиг ч мөн тус улсыг дайрч Рейн мөрний усны түвшин багассан түүгээр дамжин өнгөрөх нүүрсний тээвэрлэлтэд саад болж байгаа тул чулуужсан түлшийг галт тэргээр тээвэрлэх хэрэгцээ эрс нэмэгдээд байгаа аж.

Өнгөрөгч 2-р сарын 24-ний өдөр Украин руу халдан довтолсонтой холбоотойгоор барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлснээс хойш тус улс Европ руу нийлүүлдэг байгалийн хийн хэмжээгээ багасгасаар байгаа билээ. Үүний үр дүнд тус бүс нутагт хийн үнэ тэнгэрт хадаж байгаагаас гадна Европын орнуудад эрчим хүчний онц байдал үүсээд байна. Герман бол ОХУ-ын байгалийн хийнээс хамгийн их хамааралтай Европын орнуудын нэг юм. Улмаар нийслэл Берлин, хойд Ганновер зэрэг хотууд эрчим хүч хэмнэх арга хэмжээг аль хэдийн хэрэгжүүлж эхлээд байсан юм.

Түүнчлэн тус улс хийн халаагуур ашигладаг барилгуудын эрчим хүчний хэмнэлтийг жил бүр хянаж, шалгах талаарх нэмэлт хууль тогтоомжийг батлахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15