Apple компани 9-р сарын 7-ны өдөр iPhone 14 ухаалаг утсыг танилцуулна
2022, 8 сарын 25. 21:300

Apple компани ирэх сарын 7-ны өдөр шинээр гарч буй iPhone 14 ухаалаг гар утсыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Apple компани 9-р сарын 7-ны өдөр АНУ-ын баруун эргийн цагаар 10 цагт (Монголын цагаар 8-ны 1 цагт) Калифорниа мужийн Купертино хотод байрлах Apple Park-д энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болсноо зарлан урилгаа тараасан байна.

Энэхүү арга хэмжээг "Far Out” хэмээн нэрлэсэн бөгөөд компанийн зүгээс уг арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Тус компани ихэвчлэн жил бүрийн 9, 10-р сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг бөгөөд энэ удаад ч iPhone ухаалаг утасны шинэ загварыг танилцуулах аж.

Уг арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулахаар анх төлөвлөж байсан ч уламжлалт хэлбэрээр зочидтой зохион байгуулахаар шийджээ. Ингэснээр гурван жилийн дараа анх удаа уламжлалт хэлбэрээр зохион байгуулан интернэт орчинд шууд дамжуулалт хийхээ мэдэгджээ.

iPhone 14 ухаалаг утас нь ирэх сарын дундуур АНУ-д хамгийн түрүүнд худалдаанд гарах ба дараа нь дэлхийн бусад орнуудад худалдаалахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02