Өмнөд Солонгос ОХУ-тай хамтарч Египетэд атомын цахилгаан станц барина
2022, 8 сарын 26. 1:341

Өмнөд Солонгосын Korea Hydro & Nuclear Power Co төрийн өмчит компани ОХУ-ын “Росатом” төрийн өмчит компанитай хамтран Египетийн шинэ атомын станц барих төсөлд ажиллахаар болсон тухай Солонгосын Эрчим хүчний яам мэдээллээ.

Өмнөд Солонгос 2.2 тэрбум ам.долларын дүнтэй гэрээний дагуу Египетийн “El Dabaa” атомын цахилгаан станц барих төсөлд барилга, тоног төхөөрөм, эд материал нийлүүлнэ. Мөн 2023-2029 онуудад уг станцын үндсэн болон туслах байгууламжуудыг барих юм.

Харин “Росатом” компани уг төслийн барилгын ажлыг нэг сарын өмнө эхлүүлсэн. Каираас баруун хойд зүгт 300 километр зайд орших тэрхүү Египетийн анхны атомын цахилгаан станц нь тус бүр 1.2 гигаватт хүчин чадалтай дөрвөн реактортай байх юм.

Солонгосын Худалдааны дэд сайд Пак Ил Жун “Өмнөд Солонгос улс Оростой хамтран ажиллах энэхүү хэлэлцээрийн талаар АНУ-тай нягт зөвлөлдсөн” хэмээн өгүүллээ.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.126.89.38
   /
2022, 8 сарын 26. 6:57

Солонгос Америкаар амьдралаа заалгаад арчаагүй монгол хоёулангаар нь заалгаад

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02