Хогны хар уут шиг харагддаг гар цүнхийг 1,790 ам.доллароор худалдах шалтгаан юу вэ?
2022, 8 сарын 26. 2:280

Загварын бизнес салбарт хачирхалтай боловч өндөр үнэтэй гар цүнх 17 дугаар зуунаас худалдаалагдаж эхэлсэн. Харин өнөөдөр JW Anderson брэндийн тагтаан цүнх 890 ам.доллар, Balenciaga брэндийн хогны уут шиг гар цүнх 1,790 ам.доллар, Judith Leiber-ийн уруулын будаг хэлбэртэй болор цүнх 5,450 ам.долларын үнээр худалдаанд гарсан байна.

Balenciaga-ийн хогны уутнаас санаа авсан дээрх цүнх ганц долоо хоногийн дотор брэнддээ авч ирсэн хэвлэл мэдээллийн нөлөөллийн үнэ цэнийг 2 сая ам.доллар хэмээн тооцжээ. Чинээлэг загвар өмсөгчид “жигтэй” хувцас, эдлэлийн тухай ярих дуртай. Харин өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн брэндүүд загварын хүрээллийн анхаарлыг татсанаар брэндийнхээ үнэ цэнийг өсгөдөг юм.

Тэрчлэн, “хачирхалтай бүтээгдэхүүний дуулианаар тухайн брэндийн вэбсайтаар зочилсон хүмүүс өөр зүйл худалдан авах тохиолдол элбэг” хэмээн Дрекселийн их сургуулийн жижиглэн худалдааны хөтөлбөр хариуцсан захирал Жозеф Хэнкок хэллээ.

Өвөрмөц хачин хэлбэр дүрсээрээ хамгийн өндөр амжилт олсон цүнхийг америк дизайнер агсан Жудит Лейбер бүтээсэн. Түүний нохой, байшин, доллар зэрэг төрөл бүрийн эд зүйлсийн хэлбэртэй гар цүнхнүүд жижиглэн худалдаанд олон мянган ам.доллароор үнэлэгдэж байна.


Эх сурвалж: The Hustle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41