АНУ: Австралид 2 тэрбум ам.долларын “Black Hawk” нисдэг тэрэг нийлүүлэхээр болжээ
2022, 8 сарын 26. 12:170

АНУ болон БНХАУ-ын хооронд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт ноёрхлоо тогтоохын төлөөх өрсөлдөөн ширүүсч буй энэ үед АНУ-ын засгийн газар Австралид 1,95 тэрбум ам.доллароор үнэлэгдэх цэргийн зориулалттай “Black Hawk” нисдэг тэргийг нийлүүлэх зөвшөөрлийг олгожээ.

Пентагоны зүгээс “Австрали улс 40 ширхэг “UH-60M Blackhawk” цэргийн нисдэг тэрэг худалдан авах хүсэлт гаргасан бөгөөд гол гүйцэтгэгчээр Lockheed Martin компани ажиллах болно”хэмээн мэдэгдсэнийг Ройтерс агентлаг онцлон хүргэв.

Өмнө нь АНУ нь Их Британи, Австрали хамтран гурван талт аюулгүй байдлын “AUKUS” түншлэлийг байгуулж, Австралид цөмийн шумбагч онгоцны технологийг Их Британитай хамтран нийлүүлэхээр тохиролцсон билээ.

Түүнчлэн өнгөрөгч тавдугаар сард АНУ Австралид зөөврийн пуужин харвагч зэрэг 3.1 тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдах зөвшөөрөл олгож, улмаар цөмийн шумбагч онгоцонд техникийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15