Запорожье станц цахилгаанд эргэн холбогдсон боловч эрсдэл өндөр хэвээр байна
2022, 8 сарын 27. 15:380

Европын хамгийн том атомын цахилгаан станц “Запорожье” тулааны улмаас түүхэндээ анх удаа цахилгаан хангамжаас салсан. Өнөөдрийн байдлаар цахилгаанд буцаан холбосон боловч Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Нөхцөл байдал өндөр эрсдэлтэй хэвээр байна. Украин мэргэжилтнүүд хамгийн муу хувилбараас сэргийлэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна" хэмээн мэдэгдлээ.

Өмнө нь тус атомын станцын ойролцоо дэлбэрэлт болсон хэргийн бурууг хоёр тал бие бие рүүгээ чихсэн хэвээр байна. Харин өнгөрсөн Пүрэв гаригт атомын станцын ойролцоох нүүрсний цахилгаан станцын үнсний нүхэнд гал гарснаар “Запорожье” эрчим хүчгүй болсон юм. Үйлдвэрээс зүүн хойд зүгт 50 километр зайд орших Запорожье хотын оршин суугчид тун түгшүүртэй нөхцөлд байгаагаа илэрхийлж байна.

“Запорожье” станц оросуудад эзлэгдсэн боловч үйл ажиллагааг нь Украины тал хариуцсан хэвээр байгаа юм. Олон Улсын Атомын Энергийн Агентлаг тус станцад яаралтай очиж үзэх хүсэлт удаа дараа тавьсан. ОХУ-ын Гадаад явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Тус хүсэлтийг ОХУ-ын талаас дэмжиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Харин Украины тал үйлдвэр орчим дайралт хийх замаар тус айлчлалыг тасалдуулахыг оролдлоо” хэмээн буруутгалаа.

ОХУ Украины зүүн хэсгийг эзлэхээр довтолгоогоо үргэлжлүүлсээр байна. Тус Донецк хавийн нутгийн иргэдийн гуравны хоёр хувь дайны шугамаас хэдийн дүрвэсэн. Харин Украины тал Керсон орчимд байрлах Оросын өмнөд фронтын хангамжийн шугам руу дайрсан хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41