Энэтхэг улс улаан буудайнаас гадна гурилын экспортыг хязгаарлахаар болжээ
2022, 8 сарын 28. 0:470

Дэлхийн улаан буудайн хоёр дахь том үйлдвэрлэгч Энэтхэг улс хүнсний үнийг тогтворжуулах үүднээс улаан буудайн араас гурилын экспортоо мөн хязгаарлахаар шийджээ.

Энэтхэгийн The Hindu зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр, ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлсэн Эдийн засгийн сайд нарын хороо улаан буудай болон түүнтэй холбоотой бүтээгдэхүүний үнийн өсөлтийг таслан зогсоох, хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс өмнөх өдөр нь ийм шийдвэр гаргасан байна.

Тус улсын засгийн газар өнгөрсөн сарын эхээр улаан буудайтай холбоотой аливаа хүнсний экспортод засгийн газрын зөвшөөрлийн системийг нэвтрүүлсэн билээ.

Түүнчлэн өнгөрөгч тавдугаар сард улаан буудайн экспортыг хязгаарласнаас хойш улаан буудайн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор уг арга хэмжээг авахаас аргагүй нөхцөл байдалд хүрсэн тухай Засгийн газар тайлбарласан юм. "Улаан буудайн худалдааны гол бүс нутаг болох Украинд дайн дэгдсэн нь Энэтхэгийн улаан буудайн эрэлт нэмэгдэхэд хүргэж эрх баригчид 1.4 тэрбум иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс уг салбарын экспортыг хязгаарласан" гэж засгийн газар мэдэгдэв.

Тодруулбал өнгөрөгч 4-7 дугаар сард Энэтхэгийн улаан буудайн экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 200 хувиар өссөн аж.

Засгийн газар “Олон улсын зах зээлд гурилын эрэлт нэмэгдсэн нь дотоодын зах зээл дээрх үнэд ихээхэн нөлөөлсөн” гэдгийг онцолсон ба тус улсад дотоодын улаан буудайн үнэ өнгөрсөн 5-р сарын дунд үеэс хойш бараг 20 хувиар өссөн байна.

Мөн эрх баригчид Энэтхэг улаан буудайн гол экспортлогч байгаагүй гэдгийг онцолсоор байгаа юм. Учир нь тус улс өнгөрсөн онд 190 сая тонн улаан буудай үйлдвэрлэсэн ч ихэнхийг нь дотооддоо хэрэглэж, ердөө 7 сая орчим тонныг нь Бангладеш зэрэг хөрш орнууд руу гол төлөв экспортолжээ.

Түүнчлэн өнгөрөгч 3, 4-р сард болсон цаг агаарын хэт халалтын улмаас энэ жилийн улаан буудайн ургац тооцоолж байснаас хамаагүй бага байгаа юм.

Энэтхэгийн засгийн газар энэ онд улаан буудайн ургац хураалт 111 сая тоннд хүрнэ хэмээн анх тооцоолж байсан ч 107 сая тонн болгон бууруулаад байгаа бол худалдаачид болон тээрэмчид хамгийн ихдээ 98 саяас 102 сая тоннд хүрнэ хэмээн урьдчилан тооцоолж буй талаар Bloomberg сувгийн саяхны тайланд дурджээ.

Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн засгийн газар улаан буудайн нөөцийн хомсдолоос үүдэн импортын талаар хэлэлцэж байна гэж Bloomberg суваг мэдээлсэнд тус улсын засгийн газар тэр дор нь хариу мэдэгдэл хийн “Тийм төлөвлөгөө байхгүй, нөөц хангалттай байгаа” хэмээн эсэргүүцсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02