Япон улс батлан хамгаалахын төсвийн хэмжээгээрээ удахгүй дэлхийд гуравдугаарт жагсана
2022, 8 сарын 28. 2:580

Bloomberg сувгийн орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, Япон улс эрх баригч Либераль-Ардчилсан намын шийдвэрээр батлан ​​хамгаалах зардлаа нэмэгдүүлсэн тохиолдолд хэдхэн жилийн дотор цэргийн зардлын хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт орох боломжтой гэв.

Японы Батлан ​​хамгаалах яам ирэх оны төсөвтөө энэ оныхоос (5,4 их наяд иен) даруй 100 тэрбум иенээр их буюу 5,5 их наяд иен төсөвлөх шийдвэр гаргажээ. Ингэснээр бүх цаг үеийн хамгийн өндөр төсвийг батлах гэж буй нь энэ юм.

Батлан ​​хамгаалах яамнаас 1000 гаруй км алсын тусгалтай 1000 орчим пуужинг олноор үйлдвэрлэж байршуулах, хэт авианы пуужин бүтээх төлөвлөгөөг энэхүү төсөвт тусгаж өгсөн ч шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгөөгүй байгаа аж. Улмаар үүнд зарцуулагдах хөрөнгийг ирэх оны батлан ​​хамгаалахын төсөв болох 5.5 их наяд иенээс тусад нь төсөвлөхөөр төлөвлөж байгаа юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар одоогийн байдлаар энэ жилийн батлан хамгаалахын төсөвт суугаагүй 100 гаруй шийдэгдээгүй асуудал байгаа нь цаашид батлан хамгаалахын төсвийг бүр ч “данхайх” нь гарцаагүй юм гэдгийг онцолжээ.

Өдгөө 5.4 их наяд иен болоод байгаа Японы батлан ​​хамгаалахын төсвийг Либераль-Ардчилсан нам ойрын таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Bloomberg сувгийн мэдээлснээр, хэрэв энэ зорилтоо биелүүлвэл өдгөө дэлхийд есдүгээрт жагсаж буй Япон улс нь батлан хамгаалахын зардлаараа АНУ, БНХАУ-ын дараа гуравдугаарт жагсах юм.

Стокгольмын энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн (SIPRI) мэдээлж буйгаар өнгөрсөн онд АНУ (801 тэрбум ам.доллар) батлан ​​хамгаалах салбартаа хамгийн их хөрөнгийг төсөвлөсөн бол Хятад (293 тэрбум ам.доллар), Энэтхэг (76.6 тэрбум ам.доллар), Их Британи (68.4 тэрбум доллар) зэрэг улсууд удаалсан байна. Япон улс өнгөрсөн онд 54.1 тэрбум ам.доллар төсөвлөж байсан юм. Үүнээс харахад тус улс Үндсэн хуулийнхаа 9 дүгээр зүйлд заасны дагуу зэвсэглэлээ нэмэгдүүлэхэд тун хорго хандсан ба батлан хамгаалахын зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) дөнгөж 1 хувьтай тэнцсэн байна. 2012 онд Шинзо Абэгийн засаг захиргаа улиран сонгогдсоны дараачаас батлан ​​хамгаалахын зардал аажмаар нэмэгдэж эхэлжээ. Гэсэн хэдий ч ОХУ Украин руу довтолж, Хятад Тайваньд заналхийлж, Хойд Солонгос цөмийн пуужингийн үйлдвэрлэл явуулж буй зэрэг нь батлан ​​хамгаалахын төсвийг ийнхүү нэмэгдүүлэхэд олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн байна.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
1
1
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31