Японы ерөнхий сайд: Африкт 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
2022, 8 сарын 28. 12:420

Японы ерөнхий сайд Фумио Кишида дараагийн гурван жилийн хугацаанд Африкт 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд Кишида Тунист болсон Африкийн хөгжлийн бага хурлын нээлтийн ёслол дээр цахим хэлбэрээр оролцон үг хэлэх үеэрээ уг төлөвлөгөөгөө зарласан байна.

Тэрээр нэмж хэлэхдээ, "Бид өрийг нэгтгэх шинэчлэлээр дамжуулан тогтвортой Африкийг дэмжих болно” гээд үүгээрээ “өрийн хавх”-нд оруулах түгшүүрийг үүсгэдэг Хятадын хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын аргаас ялгаатайг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Кишида энэ удаагийн Африкийн хөгжлийн бага хуралд биечлэн оролцохоор төлөвлөж байсан ч өнгөрөгч 21-ний өдөр тэрээр цар тахлын халдвар авсан болох нь шинжилгээгээр илэрсний дараа Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяшиг тусгай элчээр илгээсэн юм.

1993 онд Япон улмын санаачлагаар хийж баысан Африкийн хөгжлийн бага хурал нь 2013 оноос хойш гурван жил тутамд Япон улс болон Африк тивийн аль нэг оронд ээлжлэн зохион байгуулагдах болсон билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42