Dell компани ОХУ-ын зах зээлийг бүрмөсөн орхих шийдвэр гаргажээ
2022, 8 сарын 29. 0:130

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр АНУ-ын технологийн Dell Technologies компани ОХУ дахь бүхий үйл ажиллагааг зогсоож тус улсын зах зээлийг орхихоор болсон тухай онцлов.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Майк Симинас Ройтерс агентлагт ярихдаа "Бид наймдугаар сарын дундуур ОХУ дахь салбаруудаа хааж, бүх бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон" хэмээжээ.

Dell компанийн зүгээс өнгөрөгч хоёрдугаар сард Украин болон ОХУ дахь борлуулалтаа зогсоогоод байсан ба цаашид нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхээс шалтгаалж дараагийн алхмаа шийднэ хэмээн мэдэгдээд байсан билээ.

"Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн бид аль хэдийн хориг тавигдсан Крымээр тогтохгүй ОХУ, Беларусь болон Украины Донецк, Луганск мужуудад ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдсэн" гэж Симинас нэмж хэлэв.

ОХУ өнгөрөгч хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд халдан түрэмгийлснээс хойш Орост серверийн үйлчилгээгээрээ тэргүүлэгч Dell компани нь барууны бусад компаниудын адилаар үйл ажиллагаагаа улам бүр хумисаар байсан юм.

ОХУ-ын Аж үйлдвэрийн яамны зүгээс 26-ны өдөр мэдэгдэхдээ Dell компанид ажиллаж байсан дотоодын олон судлаач, инженерүүдэд аль хэдийн шинэ ажлын байр санал болгосон хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28