Ажлаасаа хоцорсон үед юу гэж хариулах нь зохистой вэ?
2022, 8 сарын 29. 12:090

 

Хүн бүрд л ажлаасаа хоцрох үе бий. Энэ нь энгийн л зүйл. Таны удирдлага ч цагтаа чухал уулзалтаасаа хоцорч байсан байж болох шүү дээ. Гэхдээ заримдаа удирдлагын зүгээс тодорхой шалтгаан асуух үе ч тохионо. Тэгвэл ажлаасаа хоцорсон үед юу гэж хариулах нь зохистой вэ?

Ихэнх тохиолдолд хүмүүс “Би унтчихжээ”, “Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд хоцорлоо”, “Манай муур алга болоод…”, “Зам түгжрээд…”, “Сууж явсан автобус эвдрээд…” гэх зэрэг хариулдаг.

Үүнийг сонсоогүй удирдлага ч гэж ховор биз. Гэхдээ зарим тохиолдолд бидэнд худлаа ярих хэрэгцээ тулгарах нь бий. Хэрэгцээ гэхээс илүүтэйгээр үнэнийг хэлэхэд хэт зохисгүй санагдсан нөхцөлд бид худал хэлдэг. Тэгвэл хоцорсон шалтгаанаа тайлбарлахдаа худал хэлэх нь зөв үү? Үгүй. Хэрэв та хоцорсон л бол үнэнээ хэл. Учир нь худал түүх зохиох гэдэг нэгдүгээрт үнэмшилгүйн дээр удирдлага та хоёрын итгэлцлийг эвдэх аюултай. Тиймээс хэлэхэд санаа зовмоор хэрэг байсан ч ерөнхийлөөд өчихөд хангалттай. Энэ нь худал хэлэхээс хавь илүү.

Түүнчлэн хоцорсон бол уучлалт гуйх нь зүй ёсны хэрэг. Ажилдаа хоцорч ирснээр хамтран ажиллагсдадаа буруу үлгэр дуурайлал үзүүлж буйгаа ухамсарлаж байгаагаа хэлж, дахин ийм алдаа гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахаа ч санах хэрэгтэй. Үүнээс гадна хэрэв та үргэлж хоцроод байвал энэ нь таны цаашдын карьерт сөргөөр нөлөөлөхийг ч ойлгох ёстой юм.

Харин та үргэлж ажлаасаа хоцроод байвал өөрөөсөө яагаад хоцорч байгаагаа асуугаад нэг үзээрэй. Зарим тохиолдолд хүмүүс ажлаасаа залхсан эсвэл хамтран ажиллагсадтайгаа таарахгүй үед ажлаасаа хоцрох нь бий. Тэгвэл бид танд өөр ажил хайж үзэхийг зөвлөе. Zangia.mn дээр өдөр бүр зуу зуун ажлын байрны зар орж ирдэг тул та өөрт таалагдсан ажлын байраа сонгож болох шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
5
0
4
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Беларусийн ерөнхийлөгчийн эзэмшилд байдаг онгоцыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ
02023-3-25 23:51
Бразилийн ерөнхийлөгч асан Болсонаро энэ сарын 30-нд АНУ-аас эх орон руугаа буцна
02023-3-25 23:20
Ерөнхийлөгч Макрон 80 мянган ам.долларын тансаг цагаа шууд нэвтрүүлгийн үеэр нуусан уу?
02023-3-25 22:37
2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
02023-3-25 21:02
Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
02023-3-25 14:42
Хятад улс маргаашнаас дотоодын болон олон улсын нислэгийн тоог эрс нэмэгдүүлнэ
02023-3-25 12:44
Форд компани цахилгаан автомашины салбарын алдагдалаа 3 тэрбум ам.долларт хүрэх таамаг дэвшүүлжээ
02023-3-25 12:23
Хятадын эдийн засаг сэргэснээр дэлхийн газрын тосны нийт эрэлтийн 40 хувийг дангаар хэрэглэх төлөвтэй байна
02023-3-25 2:01
“Starbucks”-ийн шинэ гүйцэтгэх захирал сар бүр нэг салбартаа баристагаар ажиллах гэнэ
02023-3-24 19:00
Европын холбоо: ОХУ-д аваачсан Украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудлаар ОУ-ын хурал зохион байгуулах хэрэгтэй
02023-3-24 12:09