Алжир улс Францад нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ 50 хувиар нэмэгдүүлэх асуудлыг авч үзэх болжээ
2022, 8 сарын 29. 14:410

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Алжир улсад гурав хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлжээ. Айлчлалын хүрээнд Францын эрчим хүчний Энжие ЭсА компанийн гүйцэтгэх захирал Катерин МакГрегор ерөнхийлөгч Эммануэлийг дагалдсан байна.

Тийнхүү хатагтай МакГрегор айлчлалын үеэр Алжирын төрийн өмчит Сонатрак компанийн тэргүүн болон тус улсын эрчим хүчний сайдтай уулзжээ. Уулзалтын хүрээнд талууд Алжир улсын Францад нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн тухай хэлэлцсэн байна.

Үйл явдлын хүрээнд Франц улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оливиер Веран дипломат хэлэлцээрийг үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн юм. Харин Францын Европ 1 радио сувгаас хийн хэмжээг 50 орчим хувиар нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн бол ноён Вераны зүгээс энэ тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ.

Франц улсын хувьд байгалийн хийн нийт импортын 8 орчим хувийг Алжир улсаас татан авдаг юм.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02