Оросын газрын тосны Татнефть компанийн ашиг энэ оны эхний хагаст 52 хувиар өсжээ
2022, 8 сарын 29. 17:060

Даваа гарагт Оросын газрын тосны Татнефть компани хагас жилийн тайлангаа танилцуулжээ. Тайлангаас үзвэл энэ оны эхний зургаан сарын хугацаанд Татнефть компани нийт 139.88 тэрбум рублийн ашигтай ажилласан байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 52 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин татвар төлөхөөс өмнөх ашгийн хэмжээг авч үзвэл 196 тэрбум рубльд хүрсэн бөгөөд үүнийг 2021 оны эхний зургаан сарынх нь ашигтай харьцуулбал 68 хувиар өссөн байна.

Тийн өндөр ашигтай ажилласан компанийн хагас жилийн орлогыг сонирхоход нийт 790.8 тэрбум рубльд хүрч, 2021 оны эхний хагасын орлоготой харьцуулбал 42 хувиар өссөн юм.

Ташрамд дурдахад Татнефть компани нь газрын тос олборлолтын хэмжээгээрээ Оросын хамгийн том 10 компанийн нэгд тооцогддог ба компанийн 34 хувийг Бүгд Найрамдах Татарсан эзэмшдэг байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02