Хятадын газрын тосны гурван том компани энэ оны эхний хагаст ашиг, орлогоороо урьдын дээд амжилтаа эвджээ
2022, 8 сарын 29. 20:130

Дэлхий дахинаа газрын тосны үнэ эрчимтэй өсөж байгаагаас үүдэн газрын тос олборлогч, боловсруулагч компаниуд энэ онд өндөр ашигтай ажиллах болсон билээ. Тэгвэл тэдгээр компанийн дунд Хятадын төрийн өмчит, газрын тосны гурван томоохон компани ч багтжээ.

Тодруулбал, БНХАУ-ын Синопек, ПетроЧайна, Хятадын Үндэсний оффшор газрын тосны корпорац гэх компаниуд 2022 оны эхний зургаан сарын хугацаанд нийт 3.42 их наяд юанийн орлоготой ажиллаж, 198.72 тэрбум юанийн цэвэр ашиг олсон байна.

Улмаар хагас жилийн орлогын хэмжээг 2021 оны мөн үетэй харьцуулбал 34 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан юм. Харин ашгийн хувьд тэд өнгөрөгч оноос даруй 57 хувь илүү ашигтай ажиллажээ.

Ингэснээр гурван компани гурвуул эхний хагасын ашиг, орлогоороо түүхэн дээд амжилтаа эвдсэн байна.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19