Энэтхэгт хууль бусаар баригдсан 850 айлын хоёр барилгыг нураалаа
2022, 8 сарын 30. 4:200

Энэтхэгийн Дели хотод хууль бусаар баригдсан, тус бүр 100 гаруй метр өндөр орон сууцны хоёр цамхгийг шүүхийн шийдвэрээр хяналттай дэлбэлэх арга ашиглан 10 секундэд нураалаа. Улмаар нийт 850 айлын уг орон сууц Энэтхэгт тэсэлсэн хамгийн өндөр барилга болов.

Тус улсын дээд шүүх өнгөрсөн жил эдгээр барилгыг стандарт бус, гал түймрийн аюулгүйн журам зэрэг хэд хэдэн хууль зөрчсөн хэмээн үзэж нураах шийдвэр гаргасан юм. Дэлбэрэлтийн үеэр ойролцоох өндөр барилгуудад иргэд олноор цугларч үйл явцыг ажиглан алга ташиж байлаа. Уг үйл явдал авлигад идэгдсэн барилгын компаниудад тун сайн анхааруулга боллоо гэж үзэж байгаа юм.

Хяналттай дэлбэлэх ажиллагаанд 3,700 орчим килограмм тэсрэх бөмбөг ашигласан бөгөөд ойр орчимд хамгийн бага хохирол учруулахуйц цэгүүдэд нарийн төлөвлөж барилга дотор тараан байршуулжээ. Нураах ажиллагаа өчигдөр орон нутгийн цагаар 2.30 цагт эхэлсэн.

Тэсэлгээний ойролцоох олон мянган өрх 10 орчим хугацаанд зааврын дагуу гэрээсээ түр холдсон байсан. Шаардлагатай барилгуудыг тусгай бүрээсээр бүрж тэсэлгээнд өртөхөөс хамгаалсан аж. Тэсэлгээний дараа гал унтраах анги тоосжилт дарах усалгаа хийж байлаа. Улмаар замын хөдөлгөөнийг аажмаар сэргээжээ. Барилгын нуранги болох 80,000 гаруй тонн үлдэгдлийг тэсэлгээний нүх бөглөхөд ашиглан заримыг дахин боловсруулах юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57