Moderna компани Pfizer-ийг шүүхэд өгөв
2022, 8 сарын 30. 5:110

Ковид-19 вакцин үйлдвэрлэгч Moderna компани гол өрсөлдөгч болох Pfizer болон Германы эм үйлдвэрлэгч BioNTech компаниудыг технологи хуулбарласан хэрэгт буруутган шүүхэд өгсөн.

Moderna-ийн мэдүүлснээр Pfizer, BioNTech-ийн таваас дээш настай хүүхдэд ковидоос сэргийлэх зорилгоор хийж болдог Comirnaty вакцин нь Moderna-ийн Spikevax хүүхдийн вакцинд ашиглаж буй технологийг хуулбарласан гэв. Moderna тэрхүү mRNA технологио долоон жилийн өмнө патентжуулсан байсан хэмээн мэдэгдэж Pfizer, BioNTech компаниудыг АНУ-ын Холбооны шүүх болон Германы шүүхэд зэрэг мэдүүлжээ.

Бид өөрсдийн технологийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргасан. Харин ард иргэдийн дархлаажуулалтын явцад нөлөөлөх, Pfizer-ийн вакцинуудыг зах зээлээс гаргах зорилгогүй" хэмээн Moderna-ийн гүйцэтгэх захирал Стефан Бансел хэллээ.

Pfizer-ийн хэвлэлийн төлөөлөгч уг нэхэмжлэлд “маш их гайхаж” буйгаа илэрхийлсэн. Тэд вакцинаа бүтээхдээ хуулбарлаагүй, дотооддоо хөгжүүлсэн гэв.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02