Шинэ загварын iPhone сансрын сүлжээнд холбогдох уу?
2022, 8 сарын 30. 6:330

Apple-ийг GlobalStar хэмээх хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлдэг компанитай нууцаар хамтран ажилласан хэмээх таамаг гарсан. Уг таамгийн тайллыг ирэх есдүгээр сарын 7 өдөр шинэ Iphone-ийн нээлтийн үеэр зарлаж магадгүй юм.

GlobalStar компани 2020 оноос эхэлж нэгэн нууцлаг компанитай хамтран ажиллаж эхэлжээ. Тухайн компанийн нэрийг дурдаагүй боловч “манай компанийн хөрөнгө, хүчин чадлыг ашиглан үзүүлж болох боломжит үйлчилгээг үнэлж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэрхүү үнэлгээнд 430 сая ам.доллар зарцуулсан байгаагаас харахад маш том компанитай хамтарсан нь тодорхой байв. GlobalStar сүүлд “нууцлаг компани” нь 17 шинэ хиймэл дагуул худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 300 сая ам.доллар төлөөд байна гэж мэдээлсэн. Үүнээс хэдхэн сарын дараа буюу энэ зуны эхэн үед “дэлхийн хэмжээний үүрэн холбооны компанитай харилцаа холбооны шинэ сүлжээ нэвтрүүлэх” чиглэлд хамтран ажиллаж байна гэж зарласан юм.

Шинжээчид тус “том" компанийг Apple хэмээн итгэлтэй хэлэлцэж байна. Улмаар iPhone-ийн шинэ гар утаснуудаа хиймэл дагуултай холбох бэлтгэл ажлаа хийж байж хэмээн таамаглалаа. Ийнхүү таамаглах болсны гол шалтгаан нь нэрээ нууцалсан нэгэн эрхэм тухайн үед Bloomberg-т “Apple компани хөдөлгөөнт төхөөрөмждөө хиймэл дагуулын холболт нэмэх талаар судалж байна” гэж мэдээлж байсантай холбоотой.

GlobalStar компанийн хувьд сүүлийн 10 жилийн дүнгээр ашиггүй ажиллаж буй боловч өмнө нь Nokia and Qualcomm компаниудтай хамтарч байсан туршлагатай, сансрын тусгай зөвшөөрөлтэй байгууллага юм. Тэд Apple-тай түншилж чадвал дампуурах эрсдэлээс гарах төдийгүй өрсөлдөөнд оролцох боломжтой. Эдгээр таамаг үнэн эсэхийг ирэх есдүгээр сарын 7 өдрийн Apple-ийн ээлжит шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагааны үеэр тодруулах болно.

Эх сурвалж: Quartz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02