Данийн ачаа тээврийн Maersk компани ОХУ-ын зах зээлийг бүрмөсөн орхижээ
2022, 8 сарын 30. 10:520

Даваа гарагт Данийн ачаа тээвэр, логистикийн Maersk компанийн мэдэгдсэнээр тэд ОХУ-ын зах зээлийг орхих ажлаа гүйцээж, Оросын Глобал Портс группт эзэмшиж байсан хувьцаагаа худалдсан гэжээ.

Мэдэгдэлд өгүүлснээр, “Maersk компанийн терминалын бизнес болох APM Terminals компани Глобал Портс Хөрөнгө Инвестмент групп дэх 30.75 хувийн хувьцаагаа урт хугацааны түнш Дело Группт худалдах боллоо.

Бидний зүгээс хувьцааны шилжүүлгийг урт хугацааны хамтрагч Делогийн хамтаар төлөвлөгөөний дагуу гүйцэлдүүлж, Глобал Портс Инвестмент группээс ном журмын дагуу гарах нөхцөлийг бүрдүүлж өгсөнд баяртай байна” гэсэн юм. Харин Maersk компанийн зүгээс хувьцаагаа ямар үнээр худалдсан тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ.

Үйл явдлын хүрээнд Глобал Портс Инвестмент группээс мэдэгдсэнээр, “Цаашид APMT компани ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй аливаа аж ахуйн нэгжийн үйл хэрэгт оролцохгүй бөгөөд тус улсад ямар нэг хөрөнгө эзэмшихгүй” хэмээсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15