Унгар улс Газпромоос импортлон авах байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр эрмэлзэж байна
2022, 8 сарын 30. 14:280

Даваа гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр Унгар улс ирэх есдүгээр сараас эхлэн ОХУ-ын байгалийн хий, газрын тосны Газпром компаниас импортлон авах байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр эрмэлзэж байна гэжээ.

Ройтерс агентлагаас өгүүлснээр энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Петер Сийярто мэдэгдсэн байна.

Ноён Сийяртогийн хэлснээр, “Бид ОХУ-ын Унгар улсад нийлүүлэх байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх талаар оросуудтай хийж буй хэлэлцээрээ үргэлжлүүлэх болно.

Бидний зүгээс хийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ тавьсан. Энэ тухай асуудлыг бид ойрын хугацаанд Газпромтой хэлэлцэнэ. Улмаар өдөрт хүлээн авах байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэх тохиролцоонд бид гарын үсэг зурах юм” гэжээ.

Гэвч түүний зүгээс хийн хэмжээг хэчнээн шоо метр хийгээр нэмэгдүүлж, ямар үнээр худалдан авах тухайд тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17