Shell компанийн гүйцэтгэх захирал: Европын эрчим хүчний хямрал ойрын хэдэн жилдээ үргэлжилнэ
2022, 8 сарын 31. 1:160

Орон нутгийн цагаар 29-ний өдөр дэлхийн газрын тосны томоохон компаниудын нэг болох Shell-ийн гүйцэтгэх захирал Бен ван Берден Европын эрчим хүчний хямралын талаар "Энэхүү нөхцөл байдал нэлээд олон жилээр үргэлжилж магадгүй" хэмээн анхааруулав.

Их Британийн Guardian сонины мэдээлснээр, Гүйцэтгэх захирал Ван Берден мөн өдөр Норвегид зохион байгуулагдсан өрсөлдөгч Total Energy компанитай нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах гэрээнд гарын үсэг зурсны дараа болсон хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгджээ.

"Энэ асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн өвөл өнгөрч мэднэ. Уг асуудал дорхноо шийдэгдэнэ гэсэн бодлоо хойш тавих хэрэгтэй. Энэ бол уран зөгнөл” хэмээн тэрээр нэмж дурдсан байна.

Эрчим хүчний үнийн огцом өсөлтөөс болж Европын орнууд хүндхэн өвөлтэй тулгарах төлөвтэй байгаа билээ.

Европын холбооны байгалийн хийн нийт импортын 40 хувийг дангаар хариуцдаг байсан ОХУ уг эрчим хүчний түүхий эдийг “зэвсэг” болгон ашиглаж байгаагаас хийн үнэ жилийн өмнөхөөс 12 дахин өссөн гэж Guardian сонин мэдээлэв.

Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш барууны орнууд ОХУ-ын эсрэг чанга хатуу хориг арга хэмжээг авсаар байгаа ч тус улсын байгалийн хийн хараат байдлаас төдийлөн ангижирч чадахгүй байгаа юм. Үүнийг сайн мэдэж буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хийн нийлүүлэлтийг хязгаарлах зэргээр хариу арга хэмжээ аван хоригийг цуцлах шаардлага тавиад байгаа билээ.

Европ ч мөн эрчим хүчний хямралаас сэргийлэх арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсээр байгаа юм. Европын холбооны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мөн өдөр Словенид сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Европын холбоо нь “онцгой байдлын багц" бэлтгэж байгаа бөгөөд амжвал энэ долоо хоногтоо багтаан энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх болно хэмээн өгүүлжээ.

Түүнчлэн Францын ерөнхий сайд Элизабет Борн “Энэ өвлөөс эхлэн аж ахуй нэгжүүдийн цахилгаан эрчим хүчний хангамжид хязгаарлалт хийх болно” гэж мэдэгдсэн юм.

Улс орон бүр өөр өөр эх үүсвэртэй болж, Оросын эрчим хүчний хараат байдлыг эрс бууруулж байж энэ байдал бага ч болов засрах боломж гарч ирнэ гэдгийг шүүмжлэгчид цохон тэмдэглэж байгаа билээ.

Гүйцэтгэх захирал Ван Борден үргэлжлүүлэн “Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг хязгаарласан тохиолдолд өөр баталгаат эх үүсвэрийг олох нь нэн чухал” хэмээн дурджээ.

Түүний хамтаар хэвлэлийн бага хуралд оролцсон Total Energy компанийн гүйцэтгэх захирал Патрик Фауяне “Европын орнууд нь ОХУ-ын нийлүүлдэг хийгүй ирээдүйд бэлтгэх ёстой. Дэлхий дээр Оросоос өөр эрчим хүчний эх үүсвэр хангалттай бий” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
6
0
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00