Жолоочгүй робот такси үйлчилгээнд явж байна
2022, 8 сарын 31. 4:070

Google-ийн толгой компани Alphabet жолоочгүй такси хөгжүүлдэг Waymo компанийг эзэмшдэг. Waymo-ийн хөгжүүлсэн жолоочгүй робот такси өдгөө Сан-Франциско хотод гэнэтийн үеийн аюулгүйн жолоочийн хамт үйлчилгээнд явж байна. Харин өчигдрөөс Финикс хотын төвийн дүүргүүдэд аюулгүйн жолоочгүйгээр, зөвхөн үйлчлүүлэгчээ суулган хөдөлгөөнд оролцох болжээ.

Тус робот таксигаар үйлчлүүлэхийн тулд иргэд “итгэмжит туршигч” хэмээх болзол хангасан байх ёстой. Мөн нууцлалын гэрээг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд тус таксигаар үйлчлүүлж буй тухайгаа нийгмийн сүлжээнд нийтлэх эсвэл сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцах хориотой ажээ. Эдгээр нөхцөлийг хангасан тохиолдолд жолооны ард хүнгүй таксигаар үйлчлүүлэх боломжтой болно. Waymo-ийн өрсөлдөгч жолоочгүй автомашинууд замд гарахдаа гэнэтийн ослоос сэргийлэх үүднээс заавал хүн жолоочтой хамт явдаг. Харин Waymo аюулгүйн жолоочгүйгээр ийнхүү үйлчилгээнд гарч эхэлснээрээ бусдаас онцлог юм.

Waymo 2017 оноос жолоочгүй таксигаа Финикс хот орчмын зам дээр гаргасан. Иргэд Waymo аппликейшн татан авч тус таксигаар үйлчлүүлэх хүсэлтээ илгээнэ. Зөвшөөрсөн хариу ирсний дараа тэд аюулгүйн жолоочтой хамт робот таксигаар үйлчлүүлж болдог. Харин одоо хөл хөдөлгөөн ихтэй Финикс хотын төвийн дүүргүүдэд аюулгүйн жолоочгүй хоосон таксинд суун үйлчлүүлэх боломжтой боллоо.

Эх сурвалж: TechCrunch

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02