Украинд цацраг идэвхт бодис алдагдаж болзошгүй аюулыг харгалзан Европын холбоо эм хандивлахаар болжээ
2022, 8 сарын 31. 16:076

Оросын армийн мэдэлд ороод буй Украины Запорожье атомын цахилгаан станцаас цацраг идэвхт бодис алдагдах эрсдэл нэмэгдэж байгаа тул Европын холбооны зүгээс цацраг идэвхт бодисыг хүний биед шингээхээс сэргийлэх зорилготой эмийг Украинд хандивлахаар болжээ.

Европын холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага болох Европын комисс орон нутгийн цагаар 30-ны өдөр Украины ард түмнийг хамгаалахын тулд калийн иодид шахмал 5.5 сая ширхэгийг хандивлахаар шийдсэнээ мэдэгдэв.

Атомын цахилгаан станцаас цацраг идэвхт туяа алдагдах үед цезий, стронций, цацраг идэвхт иод зэрэг хорт бодисууд ялгардаг байна.

Цацраг идэвхт иод нь бамбай булчирхайд хуримтлагдаж хүний ​​биед гэмтэл учруулдаг ба калийн иодид шахмалыг ууснаар бамбай булчирхайг дэмжиж, цацраг идэвхт иод хуримтлагдахаас сэргийлдэг.

Европын холбооны Хүмүүнлэгийн тусламж, хямралын удирдлагын асуудал эрхэлсэн комиссар Янес Ленарчич “Ямар ч атомын цахилгаан станцыг дайны талбар болгон ашиглах ёсгүй” гэж мэдэгджээ.

"Энгийн иргэдийн амь насанд аюул учруулахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн тэрээр үргэлжлүүлээд Запорожье атомын цахилгаан станцыг тойрсон бүх цэргийн ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав.

Нэг цогцолборт Европын хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожье станцыг энэ оны 3-р сард Оросын зэвсэгт хүчин эзэлсэн ба одоогоор Украины мэргэжилтнүүд үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж буй юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
5
1
4
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 6 сэтгэгдэл
66.181.161.5
   /
2022, 9 сарын 3. 0:50

Бидний монголчууд ийм тэнэг юм уу эсвэл би тэнэг юм боловуу э орноо хамгаалсан хүмүүсийн муулаад байх вм

66.181.161.5
   /
2022, 9 сарын 3. 0:47

Бурхан минь энэ үхэрүүдэд жаахан ч гэсэн юмийг эрэгцүүлэн бодох ухаан хайрлаач

зочин
202.9.46.64
   /
2022, 9 сарын 1. 12:12

Зеленский тэргүүтэй хэт үндэсэрхэг үзэлт нацистуудын хүн хайрлах өрөвдөх сэтгэлгүй өөрийн үзэл бодлыг тулган дарангуйлагчдын үйлдэл

118.235.7.163
   /
2022, 9 сарын 2. 11:18

Бурхан туслаад тийм юм болж гэж бодоё ялсан орос чамайг чиний үр удамыг амьд үлдээхүү

0 0
Зочин
202.126.88.124
   /
2022, 8 сарын 31. 16:45

Зеленскийг Америктай нь НАТО гэгчтэй нь хурдхан устахчихаасай бурхан минь туслаарай . Ардичлал нэрээр улс дотор нь задлах бодлоготой баруун гээчийг бурхан минь номотхож хайрал

Зочин
111.237.127.46
   /
2022, 9 сарын 3. 6:48

Зеленскийн устгаад ямар ч ялгаа гарахгүй. Оросуул дахиад л даварна, дараагийн ээлжит улсын үйл нь ирнэ.

0 0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04