ОХУ: Засгийн газраас Японы Мицуи компанид Сахалин-2 төслийн шинэ операторын 12.5 хувийн хувьцааг шилжүүлэхийг үүрэгдлээ
2022, 8 сарын 31. 17:020

Мягмар гарагт ОХУ-ын засгийн газраас Японы Мицуи компанид Сахалин-2 төслийн шинэ операторын 12.5 хувийн хувьцааг шилжүүлэхээр баталжээ.

Холбогдох тогтоолыг тус улсын ерөнхий сайд Михаил Мишустин үзэглэн баталсан бөгөөд Оросын хууль эрх зүйн мэдээлэл бүхий албан ёсны веб хуудаснаа нийтэлсэн байна.

Улмаар Сахалин-2 төслийн шинэ оператор болох Сахалин Энержи компанид шилжүүлгийг гүйцэлдүүлэхэд шаардлагатай бүх л бичиг баримтыг бэлдэхийг даалгажээ.

ОХУ Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш буюу энэ оны зургаадугаар сарын сүүлчээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Сахалин-2” төслийн оператор компанийг солих тухай тогтоолыг баталж, энэ сарын 5-ны өдөр шинэ оператор бүхий компанийг байгуулсан юм. Тиймээс төслийн өмнөх хувьцаа эзэмшигч нар шинэ оператортай гэрээгээ шинээр байгуулах шаардлага үүссэн бөгөөд ирэх сарын 4-ний дотор хариу мэдэгдэхийг хүсжээ.

Хүсэлтийн хариуд Японы Мицуи компани хувьцаагаа хадгалж үлдэх хүсэлтэйгээ илэрхийлсэн бол Мицубиши компани тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15