Snap ажилтнуудынхаа 20 хувийг цомхотгож байна
2022, 8 сарын 31. 20:490

Snap-ийн хувьцааны ханш энэ онд 80 хувиар унасан. Улмаар нийт ажиллах хүчнийхээ 20 хувь буюу 1,300 орчим ажилтнаа цомхотгохоор болжээ. Хэдэн долоо хоногийн турш бэлдсэн цомхотголын ажиллагаа өнөөдөр буюу Лхагва гарагт эхэлж байна.

Тус компани 2017 онд Zenly хэмээх найзуудтайгаа байршлаа хуваалцдаг нийгмийн сүлжээний аппликейшн худалдан авсан. Гэвч одоо тус апп хөгжүүлэгчдийг үлэмж хэмжээгээр цөөрүүлэх болсон тул цаашид хөгжүүлэлт удааширна гэх таамаг байна. Мөн мини аппликейшн хөгжүүлэлтийн баг, дотроо компьютерын дэлгэцтэй AR нүдний шил бүтээгч Spectacles, дрон камер Pixy зэрэг олон төслийн баг агшиж байна. Snap-ийн зар сурталчилгаа хариуцсан захирал Жереми Горман Netflix рүү шилжсэний улмаас маркетингийн хэсэг мөн бүтцийн өөрчлөлт хийх юм.

Snap цар тахлын их хөл хорионы үед ажиллах хүчээ эрс нэмсэн билээ. 2020 оны нэгдүгээр улиралд 3,500 орчим ажилтантай байсан бол 2022 оны хоёрдугаар улиралд 6,500 орчим ажилтантай болсон байв. Тэдний олонх нь 2021 онд AR дэлгэц нийлүүлэгч компани WaveOptics-ийг худалдан авсантай холбоотойгоор Snap руу шилжсэн билээ.

Эх сурвалж: The Verge

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02