Крипто бирж харилцагчийнхаа дансанд 7.2 сая ам.доллар санаандгүй шилжүүлсэн түүх
2022, 9 сарын 1. 2:220

Los Angeles Lakers цэнгэлдэх хүрээлэнг ивээн тэтгэж, жүжигчин Мэтт Дэймонтэй хамтран ажилладаг Crypto.com криптовалютын бирж нэгэн австрали эмэгтэйд 100 австрали доллар шилжүүлэх гэж байгаад санаандгүй алдаа гарган 10.5 сая австрали доллар шилжүүлжээ.

Ажилтан мөнгөн дүн бичих хэсэгт хүлээн авагчийн дансны дугаар шивснээр 10,474,143.00 австрали доллар шилжүүлсэн аж. Хачирхалтай нь, тус бирж ийнхүү алдаа гаргаснаа долоон сарын турш мэдээгүй бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр аудитын шалгалт орох үеэр анх анзаарсан байна. Харин тэр үед шилжүүлсэн мөнгөнийх нь томоохон хэсэг алга болсон байлаа. Санаандгүй орж ирсэн мөнгийг хүлээн авсан хэрэглэгч Деваманогари Манивел мөнгөө өөр данс руу шилжүүлэн хэрэглэсэн аж. Тэрбээр 1.3 сая австрали доллароор эгчдээ тансаг байр худалдан авч өгчээ.

Өдгөө crypto.com мөнгөө буцаан авахаар шүүхээр заргалдаж байгаа бөгөөд компанийн зүгээс Манивелын дансыг царцаах шийдвэрийг гаргуулж чадсан. Мөн шүүхээс Манивелыг байраа борлуулж, хэрэглэсэн мөнгөө хүүгийн хамт эргүүлэн төлөх шийдвэр гаргаад байна. Гэвч тус хэрэг ирэх аравдугаар сард дараачийн шатны шүүхэд шилжин зарга үргэлжлэх болно. Crypto.com энэ тухайд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан хэвээр байна.

Эх сурвалж: The Verge

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57