Наймдугаар сард Евро бүсийн инфляц 9.1 хувьд хүрчээ
2022, 9 сарын 1. 16:140

ОХУ Украиныг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш дэлхий дахинаа бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөх болсноор өнгөрөгч сард Евро бүсийн инфляц 9.1 хувьд хүрчээ. Энэ нь тус бүсийн хувьд урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Инфляцын түвшин ийн өсөлттэй гарснаар Европын төв банк бодлогын хүүгээ дахин нэмэх талаар авч үзэхээс өөр аргагүйд нөхцөл үүссэн байна. Гэвч бодлогын хүүг нэмэх нь инфляцын өсөлттэй тэмцэх ч эдийн засгийн өсөлтийг удаашруулдаг сөрөг талтай билээ.

ОХУ Украинд дайн эхлүүлснээр дан ганц Евро бүс гэлтгүй бусад оронд ч инфляц эрчимтэй өсөж байгаа юм. Жишээлбэл, Их Британи улсад л гэхэд эрчим хүчний хэрэглээний төлбөр 80 хувиар өссөн бол АНУ-д инфляц 8.5 хувьд хүрчээ.

Улс орнуудын зүгээс инфляцын өсөлтийг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал болоод эрчим хүчний үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа юм. Харин Евро бүсийн хувьд инфляц ийн өсөх болсон өөр нэг шалтгаан нь еврогийн ам.доллартой харьцах ханш унаж байгаатай холбоотой ажээ. Учир нь Евро бүс импортын бараа бүтээгдэхүүн, нэн ялангуяа газрын тосыг ам.доллароор худалдан авдаг юм.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49