Б.Наранцацралт: Монголоосоо дэлхийн компанид сард $5,000 цалинтай ажиллах бүрэн боломжтой. Би 20-хон настай ч гэлээ боломжтойг харуулахыг хүссэн
2022, 9 сарын 1. 17:330

Б.Наранцацралт нь Nest Academy-ийн насанд хүрэгчдийн Leap хөтөлбөрийг төгсөөд нэг жил гаруй болж байгаа бөгөөд дэлхийн технологийн компаниудад зайнаас буюу Монголоосоо хэрхэн ажиллаж байгаа тухай болон зайнаас ажиллах хэр боломжтой талаар ярилцлаа.

- Монголоосоо дэлхийн компаниудад ажиллах нь харьцангуй шинэ ойлголт шүү дээ. Зөвхөн Танд тохиосон боломж уу аль эсвэл код бичиж чаддаг хэн бүхэнд боломжтой байдаг уу?

Миний бие Nest Academy-ийн Leap хөтөлбөрийн үндсэн шатыг 8 сарын хугацаанд сурч төгсөөд жил гаруйн хугацаанд Nest-дээ багшилж байна. Nest Academy нь багшлангаа дэлхийн компаниудад зайнаас ажиллах боломжийг багш нартаа олгож эхэлсэн ба одоогийн байдлаар 3 багш хэд хэдэн компаниудаас ажлын урилга авсан байдалтай, ажилд орох компаниа сонгох гээд бодож байгаа.

Анх энэ талаар сонсоход надад ч ямар боломж байх вэ дээ, технологийн салбарт дөнгөж хөл тавиад жил ч хүрээгүй байгаа хүнд энэ бол цаглашгүй мөрөөдөл мэт санагдсан. Гэвч энэ код бичиж сурсан хэнд ч боломжтой зүйл юм байна лээ. Ямар сайндаа л боломжгүй зүйл гэж хэзээ ч байхгүй юм байна гэх үзэл бодолтой л болох вэ дээ.

- Танай байгууллагын facebook хуудсыг харахад салбарынхандаа эх орноосоо дэлхийн компаниудад хэрхэн тэнцсэн тухай арга барилаа ярилцсан гэж харсан. Код бичиж сурах сонирхолтой эсвэл код бичих талаар ямар ч ойлголтгүй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Ухраагаад харвал 2020 онд би дэлхийн компаниудад ажилд орох байтугай код бичих гэж амьдралдаа бодож ч үзээгүй, миний хүрээлэлд ч чи код бичиж сураач гэж зөвлөх ч хүн байгаагүй дээр би өөрийгөө энэ салбарт ажиллаад явж байна гэж төсөөлөөгүй явсан. Анх Nest Academy-ийн талаар facebook ухаж явж байгаад л хальт сонирхож үзээд насанд хүрэгчдийн хөтөлбөрийнх нь туршилтын сард 500,000₮ төлөөд суугаад үзээрэй гэхээр нь 500,000 төгрөг өөрийнхөө төлөө нэг төлчихөд яах вэ дээ гэж бодоод бүртгүүлээд орчихсон юм. Тэгээд л энд сууж байна даа. Амьдрал өөрөө баялаг шүү. Тийм болохоор уншиж буй Танд ч бас бүрэн боломж байгаа шүү. Эргэлзээд байвал нэг сар суралцаад үз. Миний дуртай нэг үг бий. “Take it or leave it.” Хэд удаан бодохгүйгээр шууд шийдвэрээ гаргаад хөдлөх нь миний амьдралдаа баримталдаг зарчим юм.

Гэхдээ энэ зүгээр л нэг код бичиж сураад өндөр цалин авах тухай ойлголт биш. Энэ бол залуучуудад эрх чөлөөг олгож байгаа тухай юм. Дуртай ажлаа хийж, дуртай үедээ гадаад яваад аялчихдаг, дурын авъя гэсэн зүйлээ авчихдаг болох боломж бөгөөд ЗАЛУУ ХҮН ГЭХЭЭРЭЭ Л МАХ ЯСАА ЗУЛГААГААД ЗОВЖ АМЬДРАХ ЁСТОЙ байх албагүйг өөрийн биеэр баталж харуулахыг хүссэн юм. Иймдээ ч миний хэлсэн үг олон залуучуудад хүрээсэй гэж хүсэж байна. Бид зовж амьдрах албагүй. Ухаалаг амьдрах л албатай.

- Сонирхуулбал яагаад компаниудад зайнаас ажиллах дундаж цалин жилийн $60,000 байдаг вэ?

Монгол Төв Азийн бүсэд хамаардаг бөгөөд энэ бүсийн дундаж цалин $60,000 байгаа. Компанидаа ороод сайн ажиллаад өөрийгөө харуулбал бүр л их байх боломжтой.

- Багшлангаа ажиллана гэлээ. Ачаалал хэр их болох вэ?

Nest Academy-ийг АНУ-ын Amazon компанид ахлах инженер хийж байсан Н.Шагай гэж хүн байгуулсан. Өглөө 09 цагаас орой 17 хүртэл суудал бөглөж суух албагүй. Гол нь ажлын үр дүн чухал гэж үздэг учраас ажлаа бүрэн хийж л байвал хатуу цагт барьдаггүй. Сард 5 өдөр зайнаас ажиллах боломж гээд яривал human-centric буюу хүнээ бодож, үр дүнг чухалчилдаг ба ажилтан ч гэсэн хүн юм шүү гэдэг ухагдахуун Nest Academy-д явагддаг. Ийм учраас үлдсэн нь миний хувийн менежмент буюу зөвхөн надад л хариуцлага нь үлдэж байна.

- Залуучууддаа эцэст нь юу гэж зөвлөх вэ?

Энэ жилийн 9-р сарын 26-нд эхлэх туршилтын нэг сар суугаад үзээрэй л гэж хэлье дээ. Nestacademy.mn хаягаар ороод бүртгүүлээд танилцуулгад хүрэлцэн ирээрэй. Мөн Туршилтын сард энэ хөтөлбөр үнэхээр үнэн үү, худлаа юу гэдэг нь маш ойлгомжтой харагдана. Би өөрөө ч багшлах учраас бодит гэдгийг нь суралцагчдадаа харуулахаар зорьж байна аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзаж байна
02024-4-18 11:23
Маргаан дагуулсан хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ
02024-4-18 11:17
Их Британид тамхи худалдахыг хориглоход ойртсоор байна
02024-4-18 11:09
Өмнөд Солонгосын халуун цөмийн реакторт шинэ дээд амжилтыг тогтоожээ
02024-4-18 11:05
Ган гачигт нэрвэгдээд буй Замби улс 1 тэрбум ам.долларын тусламж хүсжээ
02024-4-18 11:03
Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулна гэж Европын Холбоо амлажээ
02024-4-18 11:00
Орост усанд автсан байшингуудын тоо мянга гаруйгаар нэмэгджээ
02024-4-18 10:55
Тэнгэрийн заадас дахь хамгийн том хар нүхийг илрүүлжээ
02024-4-18 10:52
АНЭУ-д сүүлийн 75 жилд болоогүй их үер буужээ
02024-4-18 10:48
2024/04/17: Тойм мэдээ
02024-4-18 10:39